Жинлүүрийнхэнд тун үр бүтээлтэй өдөр
2014 оны 4 сарын 3
Жинлүүрийнхэнд тун үр бүтээлтэй өдөр

Матар
(12/22-1/19)
    
 Хууран мэхлэлт бүтэшгүй хоосон санаа өдөөн хатгалагтай өдөр. Долоо хоногийн эхээр уран бүтээлийн онгод орсон мэт санагдсан ч өөрийгөө хуурсан хэрэг болж, санасан үр дүнд авчирахгүй. Өнөөдөр шинэ ажил эхлэх эсвэл шинэ төлөвлөгөө зохиох хэрэггүй. Энэ нь бүх талаар бэрхшээл учруулна.

Хамтатгах
(5/21-6/21)
    
Оюун санаагаа ариусгах тайвшрах өдөр. Хэрэв та ажлынхаа чухал асуудлуудыг шийдвэрлэж урьдын алдаагаа засаж чадвал сэтгэлийн ачааллаас ангижирч ихэнх бэрхшээлүүдээ даван туулж чадах болно. Өөрийн гэр орон гэр бүлийн харьцаандаа гол анхаарлаа хандуул.

Охин
(8/23-9/22)
    
 Хүнд өдөр. Охины ордныхоны хувьд бүх амьдралыг үндсээр нь ч өөрчилж мэдэх мэдээ ирж магадгүй байна. Сонголт хийхэд хүндхэн байх боловч эцсийн шийдвэрийг гаргахын өмнө сайтар тунгаан оюун санаагаа тайван байлгаж чадвал алдаанаас зайлсхийж чадна.

Үхэр
(4/20-5/20)
    
Хянуур өдөр. Эхэлсэн ажлаа тал дунд нь хүргээд орхилгүй зорилгодоо тууштай шантаршгүй тэмүүлбэл амжилтанд хүрнэ. Олуулаа бужигнасан газраас хол бай. Хүний муу нөлөөнд автаж болохгүй.

Жинлүүр
(9/23-10/22)
    
 Үр бүтээлтэй өдөр. Өнөөдөр зарим нэгэн мэдээллээс хоцрохоос болгоомжлон анхааралтай байгаарай. Энэ нь ирээдүйд тань хэрэгцээтэй зөвлөгөө байх болно. Нар таны өөрийн орд руу шилжиж буй энэ үед танд олон амжилтанд хүрэх боломж гарч ирнэ. Цагаа нарийн төлөвлөж чадвал үүрэг даалгавраа хурдан гүйцэтгэж чадна. Хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байж танд тусласан хүмүүст талархлаа илэрхийлээрэй.

Хонь
(3/21-4/19)
    
Эерэг өдөр. Өнөөдөр та өмнө нь бүтэлгүйтэж байсан хүнтэйгээ найзлах болно. Таагүй байдлуудыг дотны хүмүүсийн тусламжид үндэслэн засна. Ямар нэг хамтын арга хэмжээг зохио. Та өнөөдөр өөрийн баталгаатай ар талыг бүрдүүлж чадна.

Нум
(11/22-12/21)
    
Бусадтай уулзах тасарсан харьцаагаа сэргээхэд таатай өдөр. Таны амьдралд урьд нь хэний ч олж хараагүй зүйлийг танаас олж харж чадсан хүн эргэн орж ирэх бололтой. Түүний анхаарал оролцоо таныг эргэлзээгээ даван туулахад тусалж сэтгэлийг тань баяр баясгалантай болгоно.

Мэлхий
(6/22-7/22)
    
Эргэлзээтэй өдөр. Өнөөдөр өглөө эрт босон өдрийнхөө төлөвлөгөөг гарган тухайн өдөртөө бэлтгээрэй. Та бүх зүйлээ бэлэн, жин тан болгосон бол ямар нэг асуудал гарч ирэхэд шийдвэрлэхэд хялбар байх болно. Өөрийн хийх ёстой ажлаа өглөө эртлэн хийж дуусгаарай. Ингэвэл та үдээс хойш чөлөөтэй болох болно.

Арслан
(7/23-8/22)
    
Боломж гарч байна. Эд зүйл худалдан авахад таатай өдөр. Гэр орны санаа зовоосон асуудал эсвэл дотны хэн нэгэнтэй холбоотой бэрхшээл үүсч магадгүй байна. Танд өөрийн зохион байгуулах бүх л авъяас чадвараа харуулах нөхцөл Мөн та өөрийн гэсэн орон сууцтай болох юмуу их засвар хийх бололтой.

Хумх
(1/20-2/18)
    
 Хямралтай өдөр. Хулгай дээрэмд өртөх магадлалтай. Зарим хүмүүсийн угаас эрэмгий өөртөө итгэлтэй байдал нь хүнд байдлаас гарахад туслана. Зугаа цэнгэлд дурлагсад эрүүл мэнддээ онцгой анхаар. Элэг цөс хямрана. Оройг гэрээс гаралгүй өнгөрүүл.

Хилэнц
(10/23-11/21)
    
Хоёрдмол өдөр. Таны амьдралын түвшин өндөр төвшинд байна. Өнөөдөр биеийн хүчний ажил хийх спортоор хичээллэх нь нэн таатай байх болно. Чухал ажил хэрэг эсвэл гэнэтийн төлөвлөөгүй ажлуудаас болж хайр сэтгэлийн асуудлаа хойшлуулахаас өөр аргагүй болно. Гэхдээ бүх зүйл таны талд байгааг сана.

Загас
(2/19-3/20)
    
Өөрчлөлт хийх, чухал ажлын эхлэлийг тавих өдөр. Бараг мэдэхгүй ажлын санал ирж болзошгүй. Ихэнх загасныхан шинэчлэлтээс цочирдох болно. Та дэмий л айдаст автаж байна. Өнөөдөр ажил хэрэгт чармайх нь хожмын үр дүнд хүргэхгүй.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ