З.Энхболд 17 гишүүн-сайдыг танхимаас хөөж гаргана
2014 оны 4 сарын 11
З.Энхболд 17 гишүүн-сайдыг танхимаас хөөж гаргана
Үнэндээ УИХ-ын дарга З.Энхболд 17 гишүүн-сайдыг чуулганы санал хураалтын үеэр танхимаас хөөж гаргах нь хуулийн хүрээнд, ёс зүйн хувьд нийцсэн асуудал. Түүний хувьд сонирхлын зөрчилтэй гэдгээр хоёр гишүүнийг санал хураалтад оролцуулахгүй танхимаас хөөж гаргаж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэх үед спикер З.Энхболд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр чуулганы хуралдаанд оролцуулалгүйгээр асуудлыг шийдэж байсан жишиг бий. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй байх асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд дээрх жишгээр 17 гишүүн-сайдыг хөөж гаргах нь тодорхой. Харин эрх баригч хүчний, эсвэл “Манай намын гишүүд” гэдгээр тэдний толгойг нь илээд кноп даруулбал асуудал өөрөөр эргэх болоод байгаа юм. Учир нь УИХ дахь цөөнхийн бүлгээс УИХ-ын даргад Засгийн газрын 17 сайдыг санал хураалтад оруулахгүй байх үндэслэл бүхий шаардлагаа албан бичгээр хүргүүлчихсэн. Мөн “Та сонирхлын зөрчилтэй учир чуулганы хуралдааны санал хураалтад оролцох ёсгүй” гэсэн бичгийг 17 УИХ-ын гишүүн-сайдад хоёр дахь удаагаа өгчихсөн. Тэгэхээр тэдэнд хуулиас гажууд зүйл хийх эрх байхгүй гэхэд болно. Хэрвээ тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол “асаалттай 26 танк” хариулцлага оногдуулах гээд хуулийн зүйл, заалтаа ширээн дээрээ гаргаад сууж байгаа. Нэг ёсондоо эрх баригчид хуулиас гадуур зүйл хийвэл иргэдийн итгэлийг алдаж, эрх мэдлээ уландаа гишгэх нь тодорхой хэрэг биз ээ. Ингээд УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй байх буюу “Давхар дээл” тайлах асуудалд ямар байр суурьтай байсан, одоо хэрхэн хандаж байгаа талаар саналыг нь сонслоо.

Шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ-ын даргад хариуцлага тооцно


УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж байгаа өнөөгийн нөхцөл байдал нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөд зогсохгүй Монгол Улсыг засаглалын хямралд авчирч байна. УИХ-ын дарга З.Энхболдын хувьд оюутны сургалтын төлбөрийн асуудлаар санал хураахад Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ гишүүнийг сонирхлын зөрчилтэй гэдгээр чуулганы санал хураалтад оруулалгүй хөөж гаргаж байсан.
Тэгвэл үүнтэй адил 17 сайдыг санал хураалтад оролцуулахгүй, танхимаас хөөж гаргах ёстой гэж үзэж байна. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол МАН-ын бүлэг УИХ-ын дарга болон УИХ дахь хариуцлагыг асуудлыг цаашид ярина.

Буруу зүйлээ дахиад үргэлжлүүлбэл логикийн том алдаа болно

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: -Бид цаг үеийн бүтээгдэхүүн гэдгээ сайн мэдрэх ёстой. Улс төр бол цаг үеэ дагах учиртай. Нийгэм, ард түмэн сайд гишүүний албыг салга гэсэн шаардлага тавьж байна. Буруу зүйлээ дахиад хоёр жилээр хойшлуулж хэрэгжүүлэх гэж зүтгэх нь логикийн хувьд ойлгогдохгүй байна. Яах вэ, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах нь ашигтай. Өөрийнхөө шийдвэрийг УИХ-аар баталгаажуулах нь Засгийн газрын хувьд ач холбогдолтой. Нийгэмд ач холбогдолтой ч сөрөг тал их болсон байна. Ер нь аливаа юмны хэм, хэмжээ хэтрээд ирвэл агуулга, ач холбогдол алддаг. Тиймээс бид 2014 оны долдугаар сарын 1-нээс энэ хуулийг хэрэгжүүлье, энэ хүртэл бүх асуудлаа эмхэл гэсэн хугацааг эрх баригчдад өгч байгаа. Хууль, улс төр, практик талаасаа энэ асуудлыг шийдэх цаг болсон. Албан тушаалыг давхардуулах нь эрх мэдлийн хуваарилалтын хувьд буруу жишиг болохыг амьдрал харууллаа.

Ардын намынханд хойд эхийн харцаар хандахгүй байх гэж найдаж байна

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -УИХ-ын дарга 17 сайдыг санал хураалтад оролцуулахгүй байх ёстой. Хууль, шүүхийн өмнө тэгш, шударга байх зарчмыг үндэслэж УИХ-ын дарга АН-ынханд нэг удаа ээлтэй хандаад Ардын намынханд хойд эхийн харцаар харж хандахгүй байх гэж найдаж байна. 17 сайдаа санал хураалтад оролцуулахгүй байх нь нийгмийн захиалга. Улс орны эдийн засаг муудаж, ард түмний амьдрал доройтож байгаагийн хамгийн гол шалтгаан нь Монголын нийгэмд хариуцлагагүйн зуд нүүрлэсэнтэй холбоотой. Хэрэв олонхи хүч түрж асуудлыг шийдвэл манай намын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавихад бэлэн байгаа. Эрх баригчид улс төрийн соёлд хэр суралцаж, зөвшилцөл ойлголцолд хэр хүрсэн, ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон санал хураалтад өөрийнхөө гишүүдэд кнопоо дарах эрхийг яаж өгөхийг Монголын ард түмэн харна. Тийм учраас цөөнхөө сонсдоггүй дүлий болсон төрд энэ нь сануулга болох байх гэж асуудалд нуцацтай, бодитойгоор хандана гэж ойлгож байна.

Парламент ёс, үнэт зүйлс үнэгүйдэхэд хүрлээ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Бид Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт алдаа байсныг хүлээн зөвшөөрч, алдаагаа засах гэж чармайж байгаа. Тэгсэн мөртлөө хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулах нь утгагүй. Нэг хоногийн өмнө ч гэсэн алдаагаа засах шаардлагатай. “Давхар дээл” гэж яриад байгаа эрх мэдлийн хуваарилалтын гажуудал Монголын парламент ёсны ардчилалд их хор уршиг дагуулж байгаа юм. Засгийн газраа хянасан шиг хянаж, хариуцлага тооцож чадахаа больсон байна. Бидний 20 гаруй жилийн турш явж ирсэн парламент ёс, үнэт зүйлс үнэгүйдэхэд хүрлээ.

Сайд нар давхар дээлээ тайлах цаг болсон

УИХ-ын гишүүн М.Батчимэг: -Энэ хуулийг УИХ ойрын өдрүүдэд хойш¬луу¬лалгүй хэлэлцэх шаардлагатай. Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг давхар хийж бай¬гаа нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж бай¬гаа. Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйд¬лээ олдоггүй гэдэг биз дээ. Хариуцлагагүй Засгийн удирдсан тө¬рийн алба яаж хариуц¬лагатай ажиллах юм бэ. Тиймээс төрөө ухаалаг болгохыг хүсч байгаа бол УИХ өөрөөсөө энэ ажлыг эхлэх ёстой. Үлгэрлэх ёстой. Сайд нар давхар дээлээ тайлах цаг нь бол-сон. Иймээс хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр батлуулах ёстой. Төрийн ажил муудаад, байдал хүндрээд байгааг хар¬саар байж 2016 он хүртэл явуулж болохгүй. Энэ бол ганц миний байр суурь биш, хэн нэг хувь хүний эсрэг ажил ч биш, зарч-мын шаардлага болчи¬хоод байгааг олон хүн зөвшөөрч байна шүү дээ. УИХ-д надтай адил бодол¬той хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна.

"Өдрийн сонин"

“Давхар дээл”-ийг тайлуулчихвал УИХ, Засгийн газрын зааг ялгаа бий болно

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Сайд нарын давхар дээлийг тайлах ёстой гэсэн миний байр суурь одоо ч хэвэндээ байгаа. Давхар дээлийг тайлах ёстой гэдэг нь эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын зарчмын тухай л асуудал. УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцдог механизмыг энэ давхар дээлтэй сайд нар чинь байхгүй болгочихсон. Хэрэв тайлуулчих юм бол УИХ, Засгийн газрын зааг ялгаа бий болно. Тэгэхгүй бол өнөөдөр бараг Засгийн газар нь УИХ шиг л болчихоод байна шүү дээ.

Үүнийг Ерөнхийлөгч олж хараад салгах ёстой гэсэн. Угаасаа ардчилал  хөгжсөн оронд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шуух гэж гурав хуваадаг. Манайд хоёр нь холилдоод явчихсан учраас бие биедээ харилцан хяналт тавьж чадахаа байсан. Үүнийх нь сул тал ч харагдаад эхэллээ. Тиймээс үнэхээр л энэ нь болохгүй байна гэвэл заавал 2016 оны долдугаар сарын 1 хүртэл хүлээх хэрэг юу байна вэ. Зөв зүйтэй, хэрэгтэй гэвэл нэг өдрийн өмнө ч хэрэгжүүлэх нь зөв. Гэтэл яагаад энэ хуулиас завсарлага авах талаар гишүүдтэйгээ ярилгүй бүл¬гийн дарга Д.Эрдэнэбат дураараа завсарлага авсныг ойлгоогүй.  Хууль журмаараа болохгүй л баймаар юм.

"Үндэсний шуудан" сонин

“Давхар дээл”-ээ тайлахыг дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Мэдээж  “Давхар дээл”-ийг тайлахыг би дэмжиж байгаа. Яагаад гэвэл, УИХ, Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашсанаас болж ажил цалгардаж байгаа. Засаглалын баланс алдагдаж, ажил гацаж байна. Үүнийг засч залруулах ёстой. Хуулийг хэрэглэх хугацааг нь наашлуулах санал ороод ирвэл би хувьдаа дэмжих болно. Гэхдээ Н.Алтанхуягаас, Х.Баттулгаас, Н.Батбаяраас, АН-аас, МАН-аас болж хөгжихгүй байна гэдэг бол хамгийн өнгөцхөн дүгнэлт. Бид системийн гүн гүнзгий өөрчлөлт хийх хэрэгтэй.


"Үндэсний шуудан" сонин
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив