”Хөхөө шувууны домог” бэлтгэлээ хангажээ
2014 оны 4 сарын 22
”Хөхөө шувууны домог” бэлтгэлээ хангажээ
Хоёр жил тутамд нэг удаа болдог “Азийн театрын наадам” энэ сарын 25-наас ирэх тавдугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын Масан хотноо болно. Наадамд оролцогчид өөрийн улсын үндэсний хэв маяг, онцлогыг харуулсан бүтээл толилуулдгаараа онцлог. УДЭТ-ынхан монгол ардын домгоос сэдэвлэсэн “Хөхөө шувууны домог” нэртэй тоглолтоо наадамд сойхоор бэлтгэлээ хангажээ. Энэхүү тоглолтод МУСТА Б.Болормаа, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Алтантөр, Залуу жүжигчид Б.Одончимэг, Г.Алтангэрэл, А.Чингүн нар оролцож байгаа юм байна. Уран бүтээлчид энэ сарын 26-нд БНСУ-г зорихоор болжээ.


С.АНИРЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ