Н.Батбаяр сайд аа, худлаа ярихаа болиоч
2014 оны 5 сарын 1
Н.Батбаяр сайд аа, худлаа ярихаа болиоч
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар оруулж, цаашид хэлэлцэх хэрэгтэй гэдгийг гишүүд дэмжсэн юм. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Хоёр жилийн хугацаанд эдийн засаг унаагүй” хэмээн хэлчихсэн нь цөөнхийн гишүүдийн дургүйцлийг хүргэчихсэн гэхэд болно.

Ер нь УИХ дахь нам, эвслийн бүлгийнхэн эдийн засаг хэцүүхэн байдалд байгаад санал нэгдэж, Засгийн газар эрчимжүүлж чадах уу гэдэгт эргэлзэж, хариулт авахыг хүссэн ч дорвитой шийдэл хэлж чадаагүй юм. Н.Батбаяр сайдын хувьд  “Хоёр жилийн хугацаанд эдийн засаг унаагүй. Төсвийн алдагдал хоёр жилд хоёр хувьтай гарсан. 1800 км зам ашиглалтад орсон. Хоёр жилийн хугацаанд эдийн засаг унасан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Би хямрал гэж хэлээгүй. Сайжруулъя гэж хэлсэн. Тийм учраас макро эдийн засгийн үзүүлэлтээ харчих. Юмаа бодож яриарай. Казино гэдэг үг энд байхгүй байгаа. Хувийн хэвшилд төрөөс ирж байгаа дарамт, шахалтыг багасгахаар энэ төслийг оруулсан. Төмөр замын асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн. Төсөвт ам.долларыг 1384 гэж оруулсан нь импортоор орж байгаа зүйлийг тооцоно” хэмээн өмнө нь ярьсаныг үгүйсгэж суусан. Нөгөөтэйгүүр эдийн засаг хүнд байдалд орсон нь валютын ханш нөлөөлснөөс гадна өмнөх Засгийн газар халамжийн бодлогоо хавтгайруулсан нь одоогийн нөхцөл байдалд хүргэсэн гэж тайлбарлах нь бий. Тэгэхээр Н.Батбаяр сайдын хувьд өмнөх засаг руугаа бүх бурууг тохож, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн 23 заалтаараа элгээрээ хэвтээгүй байгаа эдийн засгаа аврах юм гэсэн шүү.

Харин бодит байдал ямар байгааг Н.Батбаяр сайд нэг удаа ч болов харчихад гэмгүй. Хэдийгээр макро үзүүлэлт ярих дуртай ч  дараах үзүүлэлтийг харчихаад ярих гэснээ чөлөөтэй илэрхийлж болмоор. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг үнэн яриад байна уу, эсвэл үнэхээр худлаа ярих дуртай юу гэдгийг өөр, өөрсдийнхөөрөө дүгнэнэ биз ээ.













С.МӨНХБАЯСГАЛАН Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив