С.Билэгтийг яллагдагчаар татжээ
2014 оны 5 сарын 21
С.Билэгтийг яллагдагчаар татжээ
Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа хэргүүдийн нэг нь “Ноёд констракшн”-тай холбоотой асуудал юм. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, хууль хяналтынхан тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Билэгт гэх эмэгтэйг яллагдагчаар татсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр, С.Билэгтийг “Ноёд констракшн” ХХК-ийн “Сэлэнгэ 888” орон сууцны барилгуудыг шүүхийн шийдвэрээр битүүмжилчихээд байхад дур мэдэн бусдад худалдсан, мөн Сэлэнгэ аймагт байдаг нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий үйлдвэрийн барилгыг бусдаас залилж мэхлэх аргаар өөрийн болгосон гэх зэрэг асуудлаар хууль хяналтынхан шалгаж, яллагдагчаар татсан юм байна. Харин С.Билэгтийн өмгөөлөгч гэх Р.Оюунцэцэг өмнө нь “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан атлаа өдгөө маргалдагч тал болох С.Билэгтийг өмгөөлж байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ