“Могул Сонор” ухаалаг гар утсыг ирэх сард худалдаанд гаргахаар болжээ
2014 оны 5 сарын 27
 “Могул Сонор” ухаалаг гар утсыг ирэх сард худалдаанд гаргахаар болжээ
-Монголын анхны ухаалаг гар утсыг 149.000 төгрөгөөр авах боломжтой

“ICT EXPO-2014” үзэсгэлэн энэ сарын 22-26-нд “Мишээл экспо” төвд болж өнгөрлөө. Найм дахь удаагийн энэхүү үзэсгэлэнд мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн компаниуд оролцон, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж, сүүлийн үеийн ололт дэвшил, инноваци болох бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэсэн юм. Тэдгээрийн нэг нь “ITZONE” компани. Монголд анх удаа кампусын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулах болсон тус компанийнхан импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлох үндэсний брэнд “Могул” компьютерийн үйлдвэрийг 2009 онд байгуулж байсан. Тэгвэл тэд Монголын анхны“МогулСонор” ухаалаг гар утсаа ирэх сарын 5-наас хэрэглэгчдэдээ хүргэх болснооөнгөрсөн баасан гаригт дуулгасан нь олон хүний сонирхлыг татсан юм. Тус үзэсгэлэнгийн уриа нь “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” байв. Уг урианднийцсэн бүтээгдэхүүн нь “Могул Сонор” ухаалаг гар утас байсан гэдэгтэй маргах хүн үгүй болов уу.

    “Могул” төслийн удирдагч З.Золбаяр “Манай компани систем интеграци, програм хангамж, мэдээллийн технологийн сервис, бизнесийн тоног төхөөрөмжийн дистрибьютор гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “ICT EXPO-2014”үзэсгэлэнд “Могул” брэнд болон “HP Enterprise Solutions Group”-тэй хамтарсан “HP ProLiant Gen8 server”-ээрээ оролцож байна” хэмээн ярилаа.
 
Монгол инженерүүдийн програм хангамжийг нь хөгжүүлсэн, андройд 4.2 үйлдлийн системтэйэнэхүү утсыг зах зээлд хамгийн хямд буюу 149.000 төгрөгөөр борлуулахаар болжээ.“Могул Сонор” ухаалагутсыг “Unitel”, “G-Mobile”, “Mobicom”, “Skytel” гээд бүх оператор компанийн хэрэглэгчид ашиглах боломжтой. Уг утас нь хоёр сим картыг дэмжин ажиллах боломжтой юм байна.



“ICT EXPO-2014”-ийг сонирхогчдын зүгээс “Могул Сонор” утсыг “Хямд үнэтэй, сайн үзүүлэлттэй” хэмээн дүгнэж байлаа. Dual core процессор, 512 MB RAM, 4GB багтаамж, 32 хүртэлх GB-ийн SD карт дэмжих боломжтой, 4 инчийн дэлгэцтэй, олон улсын стандарт хангасан, интернэтийн орчинд ашиглах боломжтой гээд олон давуу талтай болохоор тэр болов уу. Ихэнх тохиолдолд гар утасны үнэ хямд байхын хэрээр үзүүлэлт нь өндөр бишэсвэл, дэлгэцийн хэмжээ жижиг байдаг. Харин “Могул Сонор”-ын хувьд эсрэгээр гэдгийг уншигч Та анзаарсан биз ээ. Тасралтгүй ярианы горимд бүтэн өдөр ашиглах боломжтой уг утсандаа “ITZONE”-ийнхан зургаан сарын баталгаат хугацаа өгч байгаа юм билээ.


 
Аппликейшн хөгжүүлэгчдийг дэмжинэ
“ITZONE” компанийн инженерүүд ухаалаг гар утсандаа зориулан “Монгол AppStore”-ийг бий болгожээ. Үүний тусламжтайгаар бүх л операторын хэрэглэгчид монгол контент болон аппликейшнүүдийг нэг дороос татан авч, ашиглах боломжтой аж. Энэ нь хувийн болон байгууллагын хэрэглээний монгол аппликейшнүүдийг хэрэглэгчдэд илүү таниулахаас гадна дотоодын аппликейшн хөгжүүлэгчдийг  дэмжих ач холбогдолтой юм байна. “ICT EXPO-2014”-ийн үеэр тодруулбал, өнгөрсөнбаасан, ням гаригт нийт 3 азтаныг шалгаруулан, хамгийн анхны “Могул Сонор” утсыг ашиглах эрхийг бэлэглэсэн нь хэрэглэгчдэдээ барьсан гэнэтийн бэлэг байв.
 
Манай улс мэдээллийн технологийн давуу талыг ашиглан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх болоод буй. Нөгөөтэйгүүр, “Цахим засаг” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тодруулбал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгох, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цахим хэлбэрт шилжих боломжтой төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа. Үүнд иргэдээ ухаалаг гар утастай болгох нь чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2500 оюутны дунд судалгаа явуулахад тэдний 39 хувь нь ухаалаг, 61 хувь нь товчлууртай утас ашигладаг гэж хариулсан байна. Технологийн дэвшлээс хоцрохыг хүсдэггүй залуусын дунд ч ухаалаг гар утасны хэрэглээ бага байгаа нь эндээс харагдана. Мөн Монголын гар утас хэрэглэгчдийн 18.3 хувь нь 3G хэрэглэдэг нь чамлалттай тоо юм. Гэхдээ дотоодод үйлдвэрлэсэн, хямд үнэтэй гар утсыг худалдаанд гаргаснаар дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлөх нь дамжиггүй биз ээ.

 
Цахим хуваагдлыг бууруулах ач холбогдолтой
Хямд үнэтэй ухаалаг гар утсыг зах зээлд олон тоогоор нийлүүлснээр digital divide  буюу цахим хуваагдлыг багасгах тодруулбал, мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдлэг, ашиглалт, хэрэглээний эрх тэгш байдлыг нийгэмд бий болгох чухал ач холбогдолтой юм. “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийгүүрэн холбооны бүх оператор компани дэмжин, хамтран ажиллаж буй юм. Иймээс Монгол хэрэглэгчийн онцлогт нийцүүлэн бүтээсэн, мэдээллийн технологийн үндэсний брэнд “Сонор” утсыг “ITZONE” болон үүрэн холбооны компаниудын салбараас худалдан авах боломжтой.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ