Гадаад паспорт захиалсан иргэд гэртээ хүргүүлэх боломжтой болжээ
2014 оны 5 сарын 28
Гадаад паспорт захиалсан иргэд гэртээ хүргүүлэх боломжтой болжээ
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспортын хүргэлтийн үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ. Учир нь гадаад паспорт захиалсан иргэд шуудангаар дамжуулан өөрийнхөө гэр, ажлын байрандаа хүлээн авах боломжтой болсон байна. Паспортыг хот дотор 24 цаг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгийн иргэдэд  захиалсан паспортыг нь 48 цагийн дотор хүргэх юм байна. Харин бусад аймагт 72 цагийн хугацаанд багтааж уг үйлчилгээг хүргэх аж.

Хотын иргэдийн хувьд 3500, орон нутгийнхан 5000 төгрөгийн хураамж төлж, гадаад паспортоо хүссэн газраа хүргүүлэх боломжтой юм байна. Одоогоор уг үйлчилгээг 5600 гаруй иргэн сонгожээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ