Ч.Сүбээдэй модель С.Төгсийн охинд сайн аав болох нь
2014 оны 6 сарын 2
Ч.Сүбээдэй модель С.Төгсийн охинд сайн аав болох нь
 “Андра модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Германы “IZAIO” агентлагийн загвар өмсөгч С.Төгс “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нар загварынхан дундаас төрсөн сайхан хосууд гэгддэг байсан. Гэвч хосууд салж, охиноо тэврээд үлдсэн загвар өмсөгч С.Төгс шинэ хайрын романс үүсгээд удаагүй байна. Түүний шинэ найз залуу нь мөн л загвар өмсөгч Ч.Сүбээдэй. “Юнител” компанийн рекламанд голдуу тоглодог загвар өмсөгч залуу өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ хадамд гаргаад удаагүй гэдэг.

Ийнхүү аль аль нь өмнө нь амьдрал үзсэн тэднийг хэр удаан хамт байх бол гэж сониуч нэгэн нь жиг жуг хийлцэж байв. Харин хосууд их л жаргалтай байгаа бололтой. Загвар өмсөгч Ч.Сүбээдэйн хувьд С.Төгсийн охинд сайн аав байж чадахаар нэгэн гэнэ. Тиймдээ ч модель бүсгүй найз залуугаа охинтой нь хамт байгаа зургаа цахим хуудаснаа нийтлэх болсон байна. Түүгээр ч зогсохгүй гурвуулаа хамт авахуулсан зурагтайгаа хамт Эх үрсийн баярын мэндчилгээ илгээгээд амжсан байна лээ.

Тэгвэл Ч.Сүбээдэйн тухайд “Өөр хүний юу гэх нь хамаа алга. Хайрлана л гэсэн бол хайрлана” хэмээн Төгсөөг уяраагаад авчээ. Ямартай ч нэлээд хэл амтай нийлсэн хосууд аз жаргалтай байгаа аж.


Б.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Ч.Сүбээдэй модель С.Төгсийн охинд сайн аав болох нь
Ч.Сүбээдэй модель С.Төгсийн охинд сайн аав болох нь
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ