О.Дөлгөөн: “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэн хэллээ
2014 оны 6 сарын 10
О.Дөлгөөн: “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэн хэллээ
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, залуухан ээж О.Дөлгөөн уран бүтээлээсээ түр завсарлага аваад байгаа билээ. Харин тэдний хамтлагийнхан Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр хилийн дээс алхаад байгаа. Тэгвэл жүжигчин О.Дөлгөөн хамгийн сүүлд хүүтэйгээ хамт рекламанд тоглоод амжсан.

Ийнхүү тэрбээр удахгүй О.Дөлгөөнийг тайзан дээр харах нь гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм. Жүжигчин бүсгүй ч үзэгчдийг удаан хүлээлгэхгүй бололтой. Тиймдээ ч уран бүтээлдээ орохоор бэлдэж байгаа аж. Харин түүнд бяцхан асуудал үүсч цахим найзуудаасаа тусламж хүсчээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэдэг үгийг Ойрадын Галданбошигт хэлсэн юм уу? Модун Шаньюу хэлсэн юм уу?” хэмээн асуусан байна.

Мэдээж түүнийг цахим найзууд энэ асуултын хариултыг өгөхөөр уралдан сэтгэгдэл бичиж эхэлсэн байна. Нэгэн найз нь “Модун Шаньюугаас зэргэлдээх улсын хаан хамгийн хайртай хатан болон морийг нь гуйхад өгсөн мөртлөө хоёр улсын хооронд байдаг хэн ч ашигладаггүй газрыг авахыг хүсэхэд Модун Шаньюу миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг гээд дайнд морддог шиг санаж байна” хэмээн ихэд хичээнгүй хариулсан байх аж.
    
Б.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
О.Дөлгөөн: “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэн хэллээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ