“Ноёд” группээс сэрэмжлүүлэг гаргалаа
2014 оны 6 сарын 16
“Ноёд” группээс сэрэмжлүүлэг гаргалаа
“Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” ХХК-тай холбоотой ноцтой мэдээлэл нэр бүхий иргэдээс ирсэн тул дараах сэрэмжлүүлгийг иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд хүргэхээр шийдлээ. “Ноёд констракшн” ХХК-ийн хууль ёсны өмчлөгч нь Г.Дамдиндорж мөн болохыг Сэлэнгэ аймгийн шүүхээс 2013 оны тавдугаар сарын 14-нд тогтоосон. Мөн иргэн Сэндэнхүү овогтой Билэгтийн нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүх 2014 оны хоёрдугаар сарын 27-нд хэлэлцэж хэрэгсэхгүй болгон иргэн Г.Дамдиндорж “Ноёд констракшн” ХХК-ийн хууль ёсны өмчлөгч болохыг дахин тогтоосон юм. Гэтэл Сэндэнхүү овогтой Билэгт нь “Ноёд констракшн” ХХК-ийн “Сэлэнгэ 888” хотхоны нэрийг хууль бусаар сольж, “Тарвилан хотхон” гэж өөрчлөн иргэдийг төөрөгдүүлэх замаар шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байрыг дур мэдэн борлуулж байна. Сэлэнгэ аймгийн шүүх 2012 оны арванхоёрдугаар сарын 17-нд 01 тоот захирамж гарган Сэндэнхүү овогтой Билэгт гэгчийн “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг хүчингүй болгосон. Гэтэл С.Билэгт гэгч нь шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн “Ноёд констракшн” ХХК-ийн барьсан “Сэлэнгэ 888” хотхоны байруудыг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд метр квадратыг нь зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр хуурамч гэрээ байгуулан борлуулсаар байна. Үүнээс гадна “Ноёд констракшн” ХХК-ийн эзэмшил газрууд дээр барилга барихаар суурийг нь цутган иргэдээс орон сууцны захиалга авсаар байгаа юм.

“Ноёд констракшн” ХХК-тай холбоотой асуудлыг хууль хяналтынхан шалгаж дуусаагүй байна. Бүр тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Татварын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг гарч, Сэндэнхүүгийн Билэгт гэгч нь “Сэлэнгэ 888” хотхоны байруудыг хууль бусаар иргэдэд худалдаж, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн тул Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тиймээс олон нийт энэ бүхнийг анхааралдаа авч, өөрийгөө “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал хэмээн “өргөмжилсөн” Сэндэнхүүгийн Билэгт гэгчтэй бизнесийн харилцаа, хамтын ажиллагаа тогтоохдоо болгоомжтой хандаж, орон сууц худалдан авахгүй байхыг “Ноёд” группээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлж байна. Сэндэнхүүгийн Билэгт гэгчтэй орон сууц худалдан авах гэрээ байгуулсан иргэдийн хохирлыг “Ноёд” групп хариуцахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.  

Жич: Сэндэнхүүгийн Билэгт гэгч эмэгтэйн гэрэл зураг болон “Ноёд констракшн” ХХК-ийн “Сэлэнгэ 888” хорооллын барилгыг 2013 оны зургадугаар сарын 14-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид битүүмжилж байх үеийн гэрэл зургийг энэхүү сэрэмжлүүлэгт хавсаргав.         

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ