“Хаад” хоёр жилийн дараа хоёр дахь цомоо өргөв
2014 оны 6 сарын 16
“Хаад” хоёр жилийн дараа хоёр дахь цомоо өргөв
NHL-ийн 2013-2014 оны улирлын тоглолт есөн сарын турш үргэлжилж, өнгөрсөн бямба гаригт өндөрлөлөө.

97 дахь удаагийн Стэнлийн цомын төлөө “Дорнод” бүсийн аварга Алан Виньо дасгалжуулагчтай “Нью-Йорк Рейнжерс”, “Өрнөд”-ийн аварга Дэррил Саттерээр удирдуулсан “Лос-Анжелес Кингз” багууд өрсөлдсөн юм. Эрх чөлөөний хотын баг плей-оффын нэг, хоёрдугаар шатанд “Филадельфи Флайерз”, супер од Сидней Кросби, Евгений Малкин тэргүүтэй  “Питтсбург Пингвинз”-ийг тус бүр  3:2-оор,  бүсийн  аваргын  төлөө NHL-ийн  хамгийн о лон түрүүтэй,  энэ жилийн плей-оффын Канадын ганц төлөөлөл “Монреаль Канадиенс”-ийг 4:2-оор буулган авснаар 20 жилийн дараа Дорнод бүсийн аваргаар тодорсон юм.
Тэгвэл Холливүүдийн хотын баг “Сан-Хосе Шаркс”, “Өрнөд” бүсийн улирлын аварга “Анахайм Дакс”, өнгөрсөн жилийн Стэнлийн цомын эзэн “Чикаго Блэйк Хоукс” гэсэн хүчирхэг өрсөлдөгчөө “Үхлийн” хэмээн долоон тоглолтоор буулган авснаар хоёр жилийн дараа NHL-ийн аваргын төлөө дахин өрсөлдөх эрхтэй болсон.
Аваргын төлөөх эхний гурван тоглолтод “Хаад” өрсөлдөгчөө 3:2, 5:4, 3:0-ээр буулган авсан. Харин “Рейнжерс” дөрөв дэх тулаанд 2:1-ээр хожсоноор хуурай хожигдох аюулаас аврагдаж, цувралыг 1:3 болгосон юм. Тэгвэл тав дахь тоглолт бямба гаригт Лос-Анжелес хотын “Staples Center”-т болж, талбайн эзэд нэмэлт цагт 3:2-оор ялалт байгуулснаар Стэнлийн цомыг хоёр жилийн зайтай өргөв.
Нэгдүгээр үеийн ес дэх минутад “Лос-Анжелес”-ийн довтлогч Жастин Уильямс салхийг хагалж, тоог 1:0 болгосон юм.

 Харин хоёрдугаар үеийн 15 дахь минутад Нью Йорк хотын багийн залуу довтлогч Крис Крейдер, үүнээс дөрвөн минутын дараа түүний багийн анд Бойл дараалан шайб оруулснаар тэргүүлж эхэлсэн. Гэсэн ч гуравдугаар үеийн долоо дахь минутад ердөө жилийн өмнө “Рейнжерс”-т хүчин зүтгэж явсан, словак довтлогч Мариан Габорик Дрю Доути, Жефф Картер нарын эхлүүлсэн довтолгоог гүйцээж, хуучин багийнхаа эсрэг тэнцээний шайбыг оруулав.
Багууд үүнээс хойш багууд гоол оруулаагүй бөгөөд хоёр дахь нэмэлт цагийн 14 дэх минутад талбайн эздийн хамгаалагч Алекс Мартинес Рейнжерс”-ий хашир туршлагатай хаалгач Хенрик Лундквистийн хаалганд ялалтын шайбыг шигтгэсэн юм.

Энэ жилийн плей-оффт 25 оноо (9 гоол+16 дамжуулалт) цуглуулсан “Лос-Анжелес”-ийн довтлогч Жастин Уильямс плей-оффын “Үнэ цэнэтэй тоглогч” буюу "Конн Смайт Трофи"-гийн эзэн болсон. Түүнээс гадна “Хаад”-аас энэ жилийн плей-оффт Анже Копитар, Жефф Картер, Мариан Габорик нар 20-иос дээш оноо цуглуулсан нь тэдний тоглогч бүр багийнхаа ялалтад ямар чухал нөлөө үзүүлсэнийг илтгэнэ.



Б.ЗҮЧИ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ