О.Магнай дарга аа, “Хүчит шонхор” захын удирдлагуудын дээрэнгүй үйлдлийг зогсоогооч
2014 оны 6 сарын 17
О.Магнай дарга аа, “Хүчит шонхор” захын удирдлагуудын дээрэнгүй үйлдлийг зогсоогооч
Арай хямдыг нь бодон “Хүчит шонхор” захыг зорьж, мах худалдан авах иргэн олон. Харин унаатай яваа нэг нь энэ захын үүдээр орохоос эхлүүлээд зовлон тоочих явдал бий боллоо. Учир нь амралтын өдрүүдэд тус захыг зориход машинтайгаа орсон гэж 1000 төгрөгийн хураамж нэхэв. Гэтэл ойролцоох “Нарантуул-2” худалдааны төвд тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтрэхэд 200 төгрөгийн хураамж авч байв. Ингээд бодохоор ямар их зөрүүтэй болох нь тодорхой байгаа юм.

Харин 00-оор нь үйлчлүүлэхэд хэдийгээр төлбөр авахгүй байгаа ч түүгээр эргэлдэх түрээслэгчид зовлон тоочох нь олонтаа. Өөрөөр хэлбэл, тэдний яриагаар “Хүчит шонхор” захын менежерүүд нь түрээслэгчид болон тэрэг түрдэг иргэдээс 00-ийн төлбөр гэж хураамж авахаар шаардсан гэх. Хэдийгээр олон нийтийн үйлчилгээний газрууд, худалдааны төвийн ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй болгосон ч түрээслэгчдээ дарамталж, тэднээс “18000 төгрөгийг сар бүр өгч бай” гэснийг юу гэх билээ. Нэг ёсондоо ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болчихоод байхад “Хүчит шонхор” захын удирдлагууд дээрэнгүй үйлдэл гаргаж, түрээслэгчдээсээ төлбөр нэхэж байгаа нь ичгэвэртэй хэрэг биз дээ. Энэ нь ч өөрөө Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиа зөрчсөн асуудал гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ захын удирдлагууд нь түрээслэгч, тэрэг түрж амьдралаа залгуулж байгаа иргэдийг дарамтлах нь хэвийн үзэгдэл гэх нь бий. Харин энэ талаар ярьж, хэвлэл мэдээлэлд хандсан түрээслэгчдийг зүгээр байлгадагүй гэх яриа хэдийнэ бий болсон гэдэг. Учир нь хэн нэгэнд алтан хошуу хүргэвэл “түрээсийн үйлчилгээ явуулах эрхгүй болгоно” гэх хатуу шаардлага тавьсанаар энэ захад наймаа эрхлэж байгаа иргэд ам нээж чаддагүй аж. Тэгэхээр энэ захын дээрэнгүй үйлдэл хэрээс хэтэрснийг илтгэх нэг сэжүүрч болж байгаа ч түүнийг батлах зүйлийг түрээслэгчдээр яриулахгүй, хааж боож байгааг хаа хаанаа бодох цаг болчихжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үйлчилгээний газруудын бие засах өрөөг үнэ төлбөргүй болгох шаардлага тавиад удаж буй. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 тоот тогтоолоор баталсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг үндэслэн гаргасан энэхүү шийдвэрийг тухайлсан газрууд хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл, “Өргөө” кино театр, Улсын төв гуравдугаар эмнэлэг, “Номин” плаза, “Билэг” их дэлгүүр болон “Теди” худалдааны төв үнэгүй болгоод байгаа гэдэг. Харин энэ ажлын хүрээнд шалгалт явуулахад зарим үйлчилгээний газар үнэ төлбөртэйгээр үйлчилж байсан явдал бий. Гэхдээ энэхүү шаардлагын дагуу 20 орчим газар ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй болгосон юм. Мөн журмын хэрэгжилтийг хэрэгжүүлээгүй 10 гаруй компанид шаардлага өгсөний дагуу ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй болгосон байдаг. Тэгвэл ариун цэврийн өргөөг үнэ төлбөргүй болгосон гэдгээр цаана нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргаж байгааг шалгах хэрэгтэй биз. Үүний жишээ бол, “Хүчит шонхор” зах болж, 00-ийн төлбөр гэж 18000 төгрөг нэхэн түрүүслэгчдэд дээрэнгүй үйлдлээр хандаж байгааг О.Магнай дарга анхааралдаа авах цаг болжээ.


С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив