М.Ичиннноров ичээндээ орсон нь
2012 оны 5 сарын 21
М.Ичиннноров ичээндээ орсон нь
Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын баривчилгааны үеэр хамгийн их сэтгэл хөдлөлд автсан хүн бол хуульч М.Ичинноров. Баривчилгааны маргааш өглөө нь болсон хэвлэлийн хурал дээр бараг л нулимс унаган байж МАН-д элссэнийгээ том алдаа байсан.

Одоо би МАХН-д элсэнэ хэмээн мэдэгдсэн билээ. Гэтэл тэр маргаашнаас нь сураг тасрав. Өнөөх экс Ерөнхийлөгчөө өмгөөлөөд байсан хуульч хаана явааг сураглах хүн олон байна. МАН-ыг хуучирсан, ялзарсан хэмээн олны өмнө шүүмжилсэн түүнийг УИХ-ын гишүүн Д.Очирбатаас эхлээд “Олон эрийн өвөр дамжсан” гэдэг шиг нам, нам дамжсан хүн.

М.Ичинноров байтугай чадалтай, чадварлаг, сайхан залуус манай намд олон бий. М.Ичинноров МАН-аас гарлаа гээд манай нам хохироод байх зүйлгүй” хэмээн ярьж байсан. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчид тодроод байгаа ойрын өдрүүдэд ч түүний сураг алга. Энэ хуульч М.Ичинноров ичсэндээ ичээндээ орчихсон бололтой.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ