Усны дусал мэт адилхан бүсгүйчүүд Цогоо гуай, Хүрэлээ хоёрыг моодноос гаргана
2014 оны 6 сарын 24
Усны дусал мэт адилхан бүсгүйчүүд Цогоо гуай, Хүрэлээ хоёрыг моодноос гаргана
“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэг хоёрыг усны дусал мэт адилхан гэцгээдэг. Бүр нүднийх нь доорх мэнгэ нь хүртэл адилхан байсан ч мисс Д.Ариунцэцэг авахуулчихсан аж. Тэгвэл хоорондоо ихэр юм шиг адилхан сайхан бүсгүйг хүн бүхэн адилхныг нь гайхдаг ч харин ганцхан “Мобиком”-ынхон л үүнийг өлгөж аван хамтад нь рекламандаа тоглуулсан. Д.Ариунцэцэг, А.Гэрэлцэцэг хоёрын тоглосон реклам ч үр дүнгээ өгч буй бололтой. Учир хоёр бүсгүй “Мобиком”-ын рекламанд цувралаар тоглох болж. Ингэснээр Цогоо гуай, Хүрэлээ хоёрыг моодноос гаргах бололтой. МУГЖ Ё.Цог, МУГЖ Д.Хүрэлхүү нар олон жил хамтран рекламанд тоглож байгаа юм. Тэгвэл ижилхэн бүсгүйчүүд тэр хоёрыг моодноос гаргаж рекламны “мангасууд” болох цаг ойрхон байна хэмээн жиг жуг хийлцэх болжээ.


Б.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Усны дусал мэт адилхан бүсгүйчүүд Цогоо гуай, Хүрэлээ хоёрыг моодноос гаргана
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ