Хамгийн хямд тарифтай операторт дугаартайгаа шилжих боломжтой
2014 оны 6 сарын 27
  Хамгийн хямд тарифтай операторт дугаартайгаа шилжих боломжтой
1990-ээд оноос өмнөх үед иргэд хоорондоо захидлаар харилцаж байсан . Харин орчин үед хүн бүхэн гар утас ашиглаж, өөрсдийн хүссэн операторын дугаарыг сонгох болсноор хүмүүсийн хоорондын харилцаанд асар их өөрчлөлт гарсан. Гэхдээ тухай хэрэглэгч өөр операторыг сонгох болоход ашиглаж байсан дугаараа бусдад шилжүүлэх. Магадгүй хэн нэгэнд худалдах шаардлага гардаг. Мөн ашиглахгүй удсаар хаагдах нөхцөл үүсэх нь бий. Энэ нь ч хэрэглэгчдийн хувьд алдагдал болдог. Тэгвэл хүссэн үүрэн холбооны оператор руу дагаартай шилжих боломж нээгдсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээх боллоо. Өөрөөр хэлбэл, хамгийн хямд тарифыг санал болгож буй операторт хандаж, дуртай үедээ дугаартайгаа шилжинэ гэсэн үг.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж,  хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороо руу шилжүүлсэн юм.  Уг хуулийн төсөл гишүүдийн дэмжлэгийг авч, УИХ-аар батласан тохиодолд хэрэглэгчид оператор компаниа сольсон ч дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах нөхцөл бүрдэх учиртай. Нэг үгээр хэлбэл, дугаартайгаа шилжих үйлчилгээг 1990-ээд оны дунд үеэс дэлхийн улс орнууд нэвтрүүлэн хэрэглэж ирсэн. Харин энэ хуулийн төсөл батлагдсанаар манай улс дэлхийн жишигт хүрэх юм.

Манай улсын хувьд 1995 оноос эхлэн үүрэн холбооны зах зээлд “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи-Мобайл” ХХК гэсэн дөрвөн үйлчилгээ эрхлэгч байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Харин нийт хэрэглэгчийн 12.21 хувийг дараа төлбөрт, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж буй. Өнгөрсөн оны байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4 сая 247.4 мянгад хүрсэн юм. Гэхдээ зарим хэрэглэгч хэд хэдэн операторын дугаарыг  хамт ашигладаг нь дугаар шилжилт байдаггүйгээс үүдэлтэй.

“Дугаартайгаа шилжих үйлчилгээ” нэвтэрснээр нэг оператор компанийн бүртгэлээс гарч нөгөө оператор компанид бүртгүүлэн шинээр хэрэглэгч болох үедээ хүсвэл одоогийн ашиглаж буй дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болно. Энэ нь хэрэглэгчдийн хувьд ашигтай.  Мөн хоёр, гурван операторын хэрэглэгч байх шаардлагагүй болж, хямд үнэтэй, илүү чанартай, сайн үйлчилгээг авах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр сошиал дээр бичигдээд байгаа шиг төлбөр өндөр гараад байна гэсэн гомдол дагуулдаг Мобикомыг орхиж, хямд дататай гэгддэг Жи Мобайлыг, эсвэл Скайтел руу дугаартайгаа шилжиж, сошиал сайтуудыг энэ оныг дуустал хязгааргүй ашиглавал янзын шүү дээ.
 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ