Шадар сайд буруугаа засчээ
2014 оны 7 сарын 3
Шадар сайд буруугаа засчээ
Өнгөрсөн жилийн наадмын хөтөлбөрөөс Ардын хувьсгалын 92 жилийн ойг авч хаясан нь ихээхэн дуулиан болсон. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс “Энэ жилийн баяр наадмаар Ардын хувьсгалын ойг хасч болохгүй” гэдэг шаардлагыг Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад хүргүүлсэн. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос “Үндэсний их баяр наадмаар түүхийг гуйвуулсан, бахархлыг үгүйсгэсэн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөр, сурталчилгааны самбар болон бусад мэдээлэл сурталчилгаа, баримт бичгүүдэд "Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам гэсэн бичвэр тавьж хэвлүүлсэн" гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэлээ.


С.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ