“Шилийн сайн эр” Тоорой банди дэлгэцэнд амилна
2014 оны 7 сарын 3
“Шилийн сайн эр” Тоорой банди дэлгэцэнд амилна
“Шилийн сайн эр” хэмээн олноо алдаршсан Тоорой бандийн талаар кино хийхээр болжээ. Уг киног “Шинэ ертөнц” продакшны захирал М.Энхдалай хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэрбээр Тоорой бандийн талаар телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, үзэгчдэд хүргэснийхээ дараа киноны ажилдаа орохоор болсон тухайгаа саяхны нэгэн ярилцлагдаа дурджээ. М.Энхдалай Тоорой бандийн талаарх судалгааг Ж.Дүүрэнтөгс хэмээх залуутай хамтран хийж байгаа бөгөөд түүний аав нь “Тоорой бандийн” талаар жүжиг тавьж байсан  юм байна.


Б.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ