Германы шигшээгийнхэн 24 кратын алтан чихэвч бэлгэнд авчээ
2014 оны 7 сарын 16
Германы шигшээгийнхэн 24 кратын алтан чихэвч бэлгэнд авчээ
Дөрвөн жилд нэг удаа болдог хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэг сарын турш Бразилд үргэлжилж, германчууд аварга болсноор өндөрлөлөө. Тэгвэл аваргын алтан медалийн эзэд болсон Германы шигшээ багийн тамирчдад “Beats” компаниас алтан чихэвч бэлэглэжээ. Уг 24 кратын алтаар бүрсэн чихэвчийг “Beats” брэнд шигшээ багийн тамирчдад зориулж 24 ширхгийг үйлдвэрлэсэн байна. Дашрамд сонирхуулахад, энэхүү алтан чихэвчийг супер модель Наоми Кемпбэл сурталчилж байгаа аж.


Б.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ