Монгол хэлэнд ховор хэлэгддэг үгс
2014 оны 7 сарын 26
Монгол хэлэнд ховор хэлэгддэг үгс
Годил - Нарийн жижиг шуудай
Даржиг - Жижиг дарцаг
Дурс - Модны хальс
Ёргио - Нэрэлхүү хөөрөлхүү хүн
Жовгон - Нэг зүйлийн оромж
Жүнс - Тогорууны өөр нэр
Зайр - Усны цөн
Зөөр - Хөрөнгө
Зүлчгэр - Тоомсоргүй
Зэтэр - Хумсны угийн арьсны нийлэмж газар
Ийгээс - арай дээр, арай өөр
Лиг - Тэмээний налж унасан бөх
Мишил - Сэлэм
Намирга - Навч, шилмүүсэн дээр тогтсон ус
Нахай - Доод уруулын доорх хонхорхой
Ниг - Чигжүү ургасан шугуй
Нүхэр - Хэрс үхэр
Олдой, хөдхө - Болхи дорой
Ортоом - Хайнагийн үнээнээс гарсан тугал
Өтгөр - Үрчгэр нүүр
Саг - Ялаа батганы өндөг
Соёх - эрдэмд сургах, соён гэгээрүүлэх
Торомтог - Малын аманд угласан тор
Улуу - Хуян өвчин
Усавхи - Амт муутай шимийн архи
Хавьс - Хавирга
Хамшаа - Налчгар хамар
Хисмэс - Ногоон үзэм
Хурал - Хэрэмний үүр
Хэвцгий - Ярдаг зан
Хэншиг - Нүнжигтэй идээний сайхан үнэр. Жишээ нь бурамны ч юм уу
Цагчиг - Арван тэрбум
Цувц - Үхрийн цувж явдаг зам
Чамалхай - Шунаг зан
Чөдрөг - Галзуу өвчин
Шижим - оосор шижим, сэжүүр шижим, цаг хугацааны шижим, холбоо шижим
Эмсгий - Үүдэн шүд нь онгойж унах
Яй - Талбайн хэмжүүр
Ялам - Үрийг нь иддэг мод
Гужаадах - үрэн таран хийх, сүйтгэх, хэнд ч, юунд ч хэрэггүй болгож хаях,
Нанчийн ам руу хийх - алга хийх, зэсрүүлэх, газрын гаваар оруулах

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ