Авто спорт сонирхогчид олон улсын тэмцээнд оролцоно
2012 оны 5 сарын 23
Авто спорт сонирхогчид олон улсын тэмцээнд оролцоно

Монголын спорт машин сонирхогчидын холбоо буюу “М 77” клубын баг тамирчид ОХУ-ын Иркутск хотноо болох “Байкал Мотор-2012” Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна. 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохиогдож буй уг тэмцээн нь “Auto tuning” буюу машины нэмэлт тоноглолын төрлөөр шалгаруулалт явагддагаараа онцлог юм. Тэмцээн энэ сарын 26, 27-нд зохиогдох бөгөөд манай баг тамирчид 12 хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна. Шалгаруулалт Classic Retro, SUV буюу Jeep ангилалын тоноглол, Аудио дуугаралт, Дрифт тоноглол, Драг, Styling, Шилдэг инженер, Шилдэг төсөл, Олны талархал зэрэг төрлөөр явагдана. Монгол улсаа төлөөлөн өрсөлдөхөд нийт дөрвөн машин шалгарсан бөгөөд Nissan silvia S15/ электро тоноглолоор тоноглогдсон, аудио дуугаралт/, Nissan Skyline GTT 34/ драг/, Nissan Skyline GTT 32/ Styling, Шилдэг инженер/ төрөлд оролцоно. Машинууд  монгол инженерийн ур ухаанаар бүтсэн бөгөөд Nissan Skyline GTT 32-т илүү найдлага тавьж байгаа гэнэ. Тэмцээний дараагаар шилдэг арван оролцогчыг монголд урьж туршлага судлах зорилготой байгаа аж.

Н.НОМИН


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ