Жүдогийн ДАШТ-нд Монголын тамирчид медалийн тоогоороо дөрөвт орж байна
2014 оны 8 сарын 30
Жүдогийн ДАШТ-нд Монголын тамирчид медалийн тоогоороо дөрөвт орж байна
ОХУ-ын Өмнөд Уралын нийслэл хот гэгддэг Челябинскт 2014 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсын үндэсний шигшээ бүрэн бүрэлдэхүүнээрээ нийт 11 жингийн аваргын алтан медалийн төлөө дэлхийн 110 улсын 637 жүдочидтой өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Г.Болдбаатар түрүүлэн медалийн салхийг хагалж, элэг нэгтнүүдээ баярлуулсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д. Сумьяа шагналт тавдугаар байрт орсон амжилттай дэлхийн аваргын тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тэмцээний тав дахь өдрийн байдлаар медалийнхаа тоогоор Япон улс жагсаалтыг тэргүүлж байна. Франц улс нэг алт, хүрэл медаль хүртэж жагсаалтын хоёрт бичигджээ. Гүржийн тамирчид нэг алт, хүрэл медальтайгаар гуравт бичигдэж байгаа бол нэг алт, шагналт тавдугаар байрт нэг тамирчин орсон манай улс жагсаалтын дөрөвт байрт бичигдэж, тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын өмнө орсон байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ