АН-ын залуу гишүүн Солонгосын “Lotte” зочид буудалд тансаглав
2014 оны 8 сарын 30
АН-ын залуу гишүүн Солонгосын “Lotte” зочид буудалд тансаглав
Олон нийтийн сүлжээгээр АН-ын залуу гишүүн Солонгост тансаглаж буйгаа жиргэсэн нь хүмүүсийн анхаарлыг татав. Өөрөөр хэлбэл, энэ залуугийн жиргээг харсан нэгэн нь “АН-ынхан ямар баян, тансаг байна аа” гэхэд хүргэсэн гэнэ шүү.

Солонгосын “Lotte” зочид буудлаар нэг өдөр үйлчлүүлэхэд төлбөр нь монгол мөнгөөр сая төгрөг болдог байна. Гэтэл мань эр солонгос эрхмийнд зочилсон зургаа тавьж, мөн “11 давхарын асаалттай манай өрөө шүү” гэж жиргэсэнд олон нийтийн сүлжээнийхэн гайхан хүлээж авчээ. Түүнчлэн төрийн яамны, эрх баригч хүчний залуу гишүүн Солонгост ийм өндөр үнэтэй зочид буудалд хэний мөнгөөр, яаж тансаглаж яваа бол гэдэг нь анхаарал татаж, битүүхэндээ хардлага төрүүлж байгаа нь нууц биш. Хэдхэн хоногийн өмнө ТЕГ-ын дарга Б.Ариунсан Солонгосын казинод байгаа зураг олон нийтэд түгж, ярианы гол сэдэв болж байсан. Тэгвэл энэ удаа Солонгост тансаглаж яваа АН-ын залуу гишүүн олны анхааралд өртсөн нь энэ.

Б.БӨРТЭ

Эх сурвалж http://www.info.mn
АН-ын залуу гишүүн Солонгосын “Lotte” зочид буудалд тансаглав
АН-ын залуу гишүүн Солонгосын “Lotte” зочид буудалд тансаглав
АН-ын залуу гишүүн Солонгосын “Lotte” зочид буудалд тансаглав
АН-ын залуу гишүүн Солонгосын “Lotte” зочид буудалд тансаглав
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ