Прокурорын ажилтан Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо
2014 оны 9 сарын 2
Прокурорын ажилтан Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо
Дүүргийн дөрөв дүгээр прокурорын газрын жижүүр Г.Аюурболд нь ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн сарын 20-24-ний хооронд зохион байгуулагдсан Пауэрлифтинг /Powerlifting/-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Хүчний 3 төрөл”-д оролцож залуучуудын 67.5 кг жинд штангтай суулт 257.5 кг, хэвтээ шахалт 165 кг, газраас таталт 212.5 кг, нийлбэр дүнгээр 635 кг өргөж, дэлхийн аварга болжээ.

Г.Аюурболд нь пауэрлифтингийн спортоор таван жил хичээллэж байгаа бөгөөд Налайх дүүрэг дэх “Алагтай цэцэн клуб”-т бэлтгэл хийдэг байна. Дэлхийн аварга болж Монгол орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргасан Дүүргийн дөрөвдүгээр прокурорын газрын ажилтан Г.Аюурболдод прокурорын байгууллагын нийт хамт олны зүгээс  баяр хүргэж амжилт хүсэв.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ