А.Хишигдалай фэнүүдээсээ урам авч, тоглолтоо хийхээр шийджээ
2014 оны 9 сарын 9
А.Хишигдалай фэнүүдээсээ урам авч, тоглолтоо хийхээр шийджээ
Анх “Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлж, шилдгийн шилдгээр өргөмжлөгдсөн уран бүтээлч бол А.Хишигдалай. Өвөрмөц хоолойтой тэрбээр сүүлийн үед нэлээд хөдөлмөрлөж шинэ уран бүтээлүүдээ өлгийдсөөр байгаа. Тэгвэл дуучин бүсгүй бие даасан тоглолтоо хийх бодолтой байгаа аж. Гэхдээ тэрбээр фэнүүдээсээ өөрийнх нь тоглолтыг үзэх эсэхийг асуугаад авав. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа “За сайн байцгаана уу манайхаан. Намайг ойрын үед бяцхан тоглолт хийвэл үзэх хүн байна уу? 100 хувь амьд хөгжимтэй, амьд тоглолт хийх санаа байна. Тэгээд та бүхний санал хүсэлтийг сонсохыг хүслээ” хэмээн бичсэн. Түүний хүсэлтийн хариуд фэнүүд нь тоглолтыг нь заавал үзнэ, тоглолт хийгээрэй хэмээн урам өгсөн. Тэгвэл дуучин А.Хишигдалай бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 26,27-нд “Strings night club”-т  100 хувь амьд хөгжимтэй тоглолтоо хийх гэнэ. Тэгэхээр А.Хишигдалай фэнүүдээсээ урам авч, ийнхүү тоглолтоо хийхээр шийдсэн бололтой.


Б.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ