М.Зоригт гишүүний төрсөн өдөр угтсан “хуушуурдалт” нижгэр болов
2014 оны 9 сарын 15
М.Зоригт гишүүний төрсөн өдөр угтсан “хуушуурдалт” нижгэр болов
УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 13-нд 50 насныхаа ойг угтаж, жиргээч нарын хэлдгээр “хуушуурдалт” зохион байгуулсан байна. Түүний зохион байгуулсан арга хэмжээнд жиргээчид болон олны танил эрхмүүд цуглаж, хамтлаг, дуучид  ая дуугаа өргөсөн аж. Харин гишүүний хувьд хуушуурдалтад ирсэн зочдоо папарацидсан шигээ үдшийг өнгөрүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад, М.Зоригт гишүүн маргааш 50 нас хүрэх юм. Түүнчлэн дээрх хуушуурдалт арга хэмжээний тасалбарын үнэ нь 20 мянган төгрөг байсан бөгөөд цугласан мөнгийг Ази тивийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Сүхбаатар аймгийн харьяат мутай боксын тамирчин А.Зууннастад хандивлах гэнэ. Тэрбээр БНСУ-д зохион байгуулагдах Азийн наадамд оролцох юм байна.


Б.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
М.Зоригт гишүүний төрсөн өдөр угтсан “хуушуурдалт” нижгэр болов
М.Зоригт гишүүний төрсөн өдөр угтсан “хуушуурдалт” нижгэр болов
М.Зоригт гишүүний төрсөн өдөр угтсан “хуушуурдалт” нижгэр болов
М.Зоригт гишүүний төрсөн өдөр угтсан “хуушуурдалт” нижгэр болов
М.Зоригт гишүүний төрсөн өдөр угтсан “хуушуурдалт” нижгэр болов
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ