Авто баазын жолооч
2014 оны 9 сарын 30
Авто баазын жолооч
Нэгэн авто баазын жолооч “Мянгуужин” хочит Цанлиг хэмээх харимаг насны эр залуусыг тойруулж суулгаад шүлсийг нь гоожтол буу халдаг аж. Мань эрийг нэг яриад эхлэхэд тэр авто баазад тээвэрт гарах жолооч олддоггүй байлаа. Цанлиг Монгол орны бүх аймаг, сумаар хөндлөн гулд тээвэр хийхдээ олон янзын бүсгүйчүүлтэй унтаж явсан гэж ярих.

Гэхдээ Архангай аймгийн харъяат “Хавчаар” хэмээх Бямбацэцэгтэй унтсанаа одоо хүртэл мартаж чаддаггүй гэнэ. Мань эрээс тэр хүүхний тухай асуухад нүд нь сэргэж гуяа алгадаад “Тэр хүүхэн мөн ч зангарагтай үздэг байсан шүү. Одооны муусайн охидын дэргэд бол дархан аварга байлаа. Анх би Архангайд очоод жолооч нараас “Өвөр дулаацуулчих олигтойхон чавганц байна уу. Эмнэг хангал хамаагүй, сургаад өгье” гэж томорлоо. Тэгтэл жолооч нар “Манай энд “Хавчаар” Бямбацэцэг гэдэг айхтар дур тачаалтай хүүхэн бий болчихоод байна. Бид нар хангаж чаддаггүй. Олон газраар явж хөнжлийн эрдмийг гаргууд эзэмшсэнээрээ чи л дарж өг” гэдэг юм байна. Би ч яахав залуу ч байсан, чадалтай ч байж түүний гэрийг заалгаж аваад яваад очлоо. Очтол тахимаа шүргэсэн урт хар гэзэгтэй бүдүүн бор хүүхэн хонины толгой хуйхлаад сууж байна. Би оруутаа л хэрэг зоригоо хэлээд тавьтал өнөө хүүхэн “За яасан их үгтэй турсага вэ” гэнгүүтээ намайг бариад авлаа. Ах нь багадаа сурсан дархан мэх сээрэн дунгуйгаа хийгээд далаар нь цэвэр тавих гэтэл өнөө хүүхэн чинь чөлөөт бөхийн мост эргээд дээр гарчихдаг байна шүү.

Би ч эвгүй хүнтэй учирлаа гэж бодож хэвттэл Бямбацэцэг өмдийг маань шувт татаад тайлчихлаа. Тэгээд өрөөсөн хөлнөөс маань татаж эрхтнийг маань харчихаад “Ойрд үзэгдээгүй хушигтай эр үү, үгүй юу. Алив тэр орон дээр гараад хэвт” гэж хүнгэнүүллээ. Бямбацэцэг тэр даруйдаа хуйхалсан толгойгоо чанаад өмнө минь тавилаа. Би ч яахав хээрийн хүн хээгүй гэгчээр хонины толгойг сайн гэгчийн мөлжөөд тархийг нь хагалж идлээ. Тэгээд дараа нь өнөө хүүхэн чинь ус халааж намайг түмпэнд шалдан зогсоож байгаад зулам угаачихдаг юм байна. Би ч хир хурнаасаа салаад хэвтэж байтал Бямбацэцэг “Детский крем”-ээр бүх биеийг маань тослоод өвөрт ороод ирлээ. Ах нь ч яахав сурсан зангаараа орос талх шиг том хөхийг нь үнсээд дээр нь гарах гэтэл тэр “Чи биш би” гэдэг байна шүү. Миний гэдэн гэнэт хөдлөөд “Нөхөр минь чи аятайхан байгаарай. Хэзээ эмэгтэй нь дээрээ гардаг байсан юм бэ. Тэгж ч ярихгүй шүү” гээд мордох гэтэл өнөөх чинь тэврээд авлаа. Би мултрах гээд гараа сугалж чаддаггүй. Бямбацэцэгийн булчин шөрмөс нөгөө Шварцнеггер л гэсэн үг. Тэгэнгүүтээ мань хашир миний хөлийг хүчээр алцайлгаад өнөөхөөрөө таглаад авлаа. Би эрхтнээ бултгас хийлгээд гаргачих санаатай хэд хэд займчтал мань хүүхэн хоёр хөлөө зөрүүлээд хавччихлаа. Би сая л түүний “Хавчаар” хочийг нь ойлгосон юм. Тэр хүүхэн яг л эрэгтэй хүн шиг муу ахыг чинь янцаглуулан цохиж гарлаа. Үе үе хоёр алгаараа хацрыг маань хавчиж байгаад хүчтэй сорон үнсэх юм. Тэгтэл би удалгүй дур тавьж орхилоо. Гэтэл нөгөө барам шиг хүүхэн чинь дээрээс буудаггүй шүү. Аргаа бараад “Хөөе нөхөр минь одоо болно” гэхэд тоож байгаа шинж алга. Миний муу эрхтэн тэнд хавчуулагдчихаад хятад бохь шиг сунгуулаад л байлаа. Тэгтэл ч удалгүй миний муу өнөөх бас эвлээд ирлээ. Ээ бурхан минь, хэд ч тавьж байгаа юм бэ бүү мэд. Хүний эрхэнд орохоороо энэ муугийн ажиллаж байна гэж жигтэйхэн. Бямбацэцэг ч үе үе хүчтэй үнсээд намайг цохиод байлаа. Миний ядарч байна гэж тоймгүй. Хөлс гараад л хамаг хөнжил гудас шал ус. Би сүүлдээ нойрондоо дийлдээд зүүрмэглэх аядахад Бямбацэцэг уухичсаар л байх юм. Түүнийг үе үе хүчтэй цохихоор нь би цочиж сэрээд л. Ашгүй тэгтэл өглөө болж Бямбацэцэг над дээрээс буулаа.

Тэгэнгүүт нь би бэлэг эрхтнээ байна уу, үгүй гэж үзлээ. Байх нь байна аа. Гэхдээ тугалд навшуулчихсан үнээний хөх шиг жижигхээн улцайсан цагаан юм харагдсан шүү. Намайг буцах болоход Бямбацэцэг нулимс унагаад л сүү өргөөд үлдсэн дээ хөөрхий. Тэднийхээс гараад явахад хажуугаар өнгөрч яваа хүүхнүүд жижигхэн, амтгүй гамбир шиг санагдаад л… Ай даа, Архангайн “Хавчаар” Бямбацэцэг шиг хавчдаг хүүхэн ч одоо байхгүй биз дээ. “Санаанаас ердөө гардаггүй сайхан хар нүд байдаг” гэдэг шиг сэтгэлээс гардаггүй секс гэж байдаг юм даа дүү нар минь” гэж түүнийг сургамжилж байтал манаач эр хүрч ирээд “Хөөе Цанлиг аа, эхнэр чинь дуудаад байна” гэв. Мань эр яриандаа хоргодонгуй байж байтал нэг бүдүүн бор авгай хүрч ирээд “Юу гэж худлаа донгосоод алга болчихов оо. Цаана чинь зах хаах гээд байна” гэхэд Цанлиг “Бямбаа минь одоохон” гээд машин руугаа ухасхийлээ. Ингэж тус баазынхан гэм хоргүй гэнэн худалч Цанлигийн эхнэр Бямбацэцэгийг анх удаагаа харсан юм даа.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ