Сурагч охид зодолдов
2012 оны 5 сарын 26
	 Сурагч охид зодолдов
Өчигдөр буюу 2012 оны тавдугаар сарын 25-ны өдөр дундын үед нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын хоёрдугаар ахлах сургууль, хуучнаар 81 дүгээр сургуулийн аравдугаар ангийн охид зодоон хийж буй нь оршин суугчдын хараанд өртжээ. Охидын зодоон тус хорооллын 19 дүгээр байрны өмнө болж түүгээр өнгөрсөн хүмүүс, оршин суугчдын хараанд өртөж, дургүйцэл зэвүүцлийг нь төрүүлжээ. Охид эхлээд хөвгүүдээ зодож хувцас хунарыг нь урж тасдахад хүрсэн байна. Зэрлэг танхай охидоосоо айсан хөвгүүд ч тэгсхийгээд холджээ. Харин охид биенээ хэлшгүй муу муухайгаар хараан зүхэж, талцан хэрэлдэж хэсэг бүлгээрээ хуваагдан үс гэзэгнээсээ зулгаалцан зодолдсон байна. Охидын зодоон бараг цаг гаруй үргэлжилж, хавь ойроор нь явсан хүмүүс хориглож, эцэстээ цагдаагийнхан ирж салгасан бололтой.
     Сүүлийн үед ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд архи ууж согтуурах, тамхи татах, бие биенээ дарамтлах, дээрэмдэх, сургуулийн багш, удирдлагууд эцэг эхээс элдэв хандив нэрээр мөнгө шаардах, гар харах, хахууль авах явдал газар аваад байхад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, хот, дүүргийн боловсролын газар, сургуулийн захирал удирдлагууд түүнтэй эвлэрэн нүдэн балай, чихэн дүлий хандаж байгааг юу гэж үзэх болж байна вэ. Авлигатай тэмцэх газар авлигын үүр уурхай болсон сургуулийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд хүүхдээ хүмүүжүүлдэггүй багш, удирдлагууд, хүүхдээ анхаардаггүй зөнд гаргадаг эцэг эхчүүдтэй хариуцлага тооцдог байх ёстой биш үү.  


Н.СОНОР
Эх сурвалж http://www.info.mn
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
	 Сурагч охид зодолдов
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ