УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Ерөнхий сайдын хойдохыг уншсан бололтой
2014 оны 10 сарын 23
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Ерөнхий сайдын хойдохыг уншсан бололтой
Ойрын үед улс төрийн тогоо маш халуун байгаа. Голой царцаа хуурсан тариа шиг үсчин байна гэдэг шиг зүйл улс төрийн амьдралд болж байх шиг. Үдээс хойш хуралдсан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр  Ерөнхий сайдын хойдохыг МАН-ын зарим гишүүд уншчуулчихсан мэт аашилсан гэнэ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Тамхины тухай хууль хэлэлцэх үед  “Одоо хууль энэ тэр хэлэлцэж яадаг юм вэ.Танай Ерөнхий сайд чинь байхгүй болчихсон биз дээ”  гэж хэлсэнээс үүдэж зарим гишүүдийн дургүйг хүргээд авсан байна. УИХ-ын гишүүн Д.Арвин, Л.Гантөмөр зэрэг гишүүн Ё.Отгонбаяр гишүүнийг хатуухан шүүмжилж “Ханиад л хүрснээс тэр хүн чинь үхчихээгүй ш дээ” хэмээн сайдыгаа өмөөрөөд авсан сурагтай. Ё.Отгонбаяр гишүүний тухайд ард түмэн төлөөлж төрд сууж байгаа хүн үг хэлээ цэгнэхгүй бол эргээд хийсэн нүгэлээс илүү хэлсэн нүгэлийн гэм их гэдгийг мэддэггүй нэгэн бололтой.  Эсвэл МАН-ынхан бүр сандал ширээ албан тушаалын төлөө нэгнийгээ хадан гэрлүүгээ явчихаасай хэмээн хараадаг болсон ч байж болох юм. Энэ бол монгол хүний зан л лав биш.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ