Нумынхан хүзүүний зүүлт, гоёл зүүдэлсэн бол гэнэтийн мэдээ хүлээн авна
2014 оны 10 сарын 23
Нумынхан хүзүүний зүүлт, гоёл зүүдэлсэн бол гэнэтийн мэдээ хүлээн авна
Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр ажил хэргийн хамтрагчаа ажиглах өдөр. Тэдэнд хэт итгэх хэрэггүй. Гараг эрхсийн таагүй байрлалаас болоод санхүүгийн хүндрэл нүүрлэх буюу гэнэтийн зардал гарч магадгүй. Арилжаа наймаанд хэт идэвх гаргах нь алдагдалд хүргэж болзошгүй. Үйл явцын гэнэтийн өөрчлөлт нь таны талд шийдэгдэхгүй. Сансрын энергийн өөрчлөлтийн улмаас хар дарж зүүдлэх, биеийн байдал тавгүйтэх, өвчин нүүрлэж болзошгүй.


Үхэр - (4/20-5/20)
Өдрийн эхлэл нь харамсал ба сэтгэл уналтыг авчирна. Түншийн талаас дутуу ойлгосонтой эсвэл хуурталт зэрэглээт байдалтай холбоотой онцгүй мэдээ ирж болно. Төрөл төрөгсөд, хүүхдүүдтэй зөрөлдөж болно. Мөн хариуцлагаас эсвэл шийдээгүй асуудлаас холдох хүсэл төрж мэднэ. Үдээс хойш өөрчлөлт гарна. Хайрын харилцаа нь эсвэл сэтгэлийн хайлт нь амжилттай болж болно.


Ихэр - (5/21-6/21)
Энэ өдөр таны хувьд амьдралын урт хугацааны төлөвлөгөөг зохиохтой холбогдон сэтгэлд хадгалагдан үлдэх бололтой. Өдрийн эхэнд сэтгэл гонсгор байдал, урам хугаралтыг авчирч мэднэ. Магадгүй, та таагүй мэдээ хүлээн авах ч магадлалтай. Эцэг эх, үр хүүхдүүдтэй зөрчилдөж ч болзошгүй. Харин өдрийн хоёрдугаар хагаст байдал өөрчлөгдөх болно. Хайр сэтгэлийн харилцаа, наиз нөхөдтэй хийсэн уулзалт ярилцлага шинэ боломжийг нээнэ.

Мэлхий - (6/22-7/22)
Яг энэ өдөр хувийн амьдрал дахь асуудлуудаа шийдэхэд тохиромжтой байх болно. Ялалт, амжилтанд хүрэх замд тохиолдох элдэв сорилт туршилт, саад бэрхшээлийг үл тоон тайван байдлаа алдахгүй хадгалж байхыг хичээгээрэй. Шинээр хэн нэгэнтэй танилцах нь нэг их хүсээд байхаар зүйл биш. Ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг анхааралтай судлах ёстойг бүү мартаарай.


Арслан - (7/23-8/22)
Хамтрагчаа анхааралтай анзаарах хэрэгтэй. Найрсаг, өрөвдөх сэтгэл нь ямар нэг зүйл илэрхийлэхгүй. Та амьдралын төлөвлөгөөгөө ихээр засах болох нь. Таагүй байдалд өнөөдөр хялбараар ханд, үйл явдлын таагүй явц нь сайн зүйлийн эхлэл болно.

Охин - (8/23-9/22)
Хамтарсан үйл ажиллагаа явуулах, сэтгэл татсан санал, урам зоригийг бадраасан сайхан мэдээ хүлээн авах магадлал өндөр байна. Ажил хэрэг хамаг хүч чадал, цаг хугацааг шаардах учраас бүгдийг нарийвчлан тунгаасны эцэст шийдвэрээ гаргах хэрэгтэй. Эрсдэлтэй байж болох ажилд оролцох гэсний хэрэггүй. Нэгэн зүгт чиглэсэн байнгын идэвхгүй үйл ажиллагаанаас таны гаргах амжилт, олох орлого хамаарна. Энэ өдөр танд удаан хугацаанд мартагдахгүй байх ба амьдралын хувьд удаан хугацааны шинэ төсөл төлөвлөгөөг гаргахад хүргэнэ.


Жинлүүр - (9/23-10/22)
Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Өдрийн эхэнд эрс хувьсал өөрчлөлт хийх болно. Хууран мэхлэлт, таагүй мэдээ урвалтаас болж амьрал чинь орвонгоороо өөрчлөгдөж болзошгүй. Үдээс хойш цаашдын амьдрал, ажилд чинь түлхэц болж чадахуйц шинэ боломж гарч ирэх магадлалтай. Одод таныг хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, оюун санаагаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Үдэш өөртөө амрах, тайвшрах цаг гаргаж дуртай зүйлээ хийгээрэй. Гэр бүлийн харилцаа бэхэжнэ.


Хилэнц - (10/23-11/21)
Холимог өдөр. Таны хамтрагч болон түнш тань өөрсдийн асуудлаас болж танд туслах завгүй байсан ч та өнөөдөр амжилтанд хүрэх болно. Өөртөө сэтгэл хангалуун байж сэтгэлдээ бяцхан бэлгээр өөрийгөө урамшуул. Хүндрэл бэрхшээл, саад тотгорыг даван туулах болон аюул осолтой нүүр тулан үзэлцэх чанар, ажилч хичээнгүй хөдөлмөрч зан, хичээл зүтгэлийг тань үнэлж сайшаан шагнах нь тодорхой. Гэвч гэм нүгэл, эргэж төлөх төлөөс нь үнэтэй тусах болно. Үүнээс болж бага зэргийн ачааллыг авч, биеийн эрүүл мэнд муудах нигууртай.


Нум - (11/22-12/21)
Энэ өглөө ажлын түншүүд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс, эсвэл эвгүй зан гаргаснаас болж гомдож, урам хугарах бололтой. Та бүх хүчээ дайчлан ажилла, ингэснээр өдрийн таагүй хандлагыг өөрчилнө. Төрийн байгууллага, дээд удирдлагад хандахад бүтэмжтэй. Гэхдээ та төлөвлөгөөгөө нууцалсан нь дээр, эс тэгвэл үдээс хойш бүтэлгүйтэж болзошгүй. Зүүд тэр өдөртөө биелэнэ. Хүзүүний зүүлт, гоёл зүүдэлвэл гэнэтийн мэдээ хүлээн авна.

Матар - (12/22-1/19)
Од гарагийн энергийг авч, хувийн амьдралаа цэгцлэх, тэнцвэрт өдөр. Таны дур булаам байдал, шургуу зоригтой байдал өндөр үр дүн гаргахад тань тусална. Үйл явдлыг яаравчлах хэрэггүй таны амжилт удаан хугацаанд биеллээ олох болно. Таагүй байдал үүсэх нөхцөл бүрэлдэх, аль эсвэл азгүйтэл бүтэлгүйтэл болох магадлал их байна. Харин орой тийш эргэн тойрныхонтойгоо харьцах харилцаа хэвийн байдалд орох болно. Дэргэд чинь байгаа хэн нэгэнд таны хайр халамж, энхрийлэл дутагдаж байгааг анхаарч хар.


Бумба - (1/20-2/18)
Хоёрдмол болон зөрчилдөөнтэй өдөр. Томоохон худалдан авалт, гэрээ хэлэлцээр, сүй тавих, чухал баримтанд гарыг үсэг зурсны хэрэггүй. Өдрийн эхний хагаст таагүй зүйлс тохион энэ нь хэт их сандарснаасаа ийм асуудал үүсгэж болзошгүй. Мэргэжлийн цар хүрээнд хамтрагчтайгаа гэрээ хэлэлцээр хийх эсвэл удирдлагатайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Өдрийн сүүлээр бүх ажлаа цэгцлэх болно. Сэтгэл санаагаар уналгүй биеэ барихыг хичээ.


Загас - (2/19-3/20)
Шүүмжлэлтэй өдөр. Бат бөх харьцаанд энгийн шалгууртай тулах өдөр. Сэтгэл хөдлөл тань түгшүүртэй байна. Гэр бүлийн байдал хоёрдахь төлөвлөгөө руу орох болно. Урьдын танил байгаад ойрын хугацаанд холбоо тасарсан найз тань гэнэт гарч ирэх бөгөөд тэр танд өөрийн чинь дутагдлыг шүүмжилнэ. Энэ нь хэдийгээр шүүмж боловч авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Сэтгэлийн эмзэглэлд өртөж таагүй зүүд зүүдэлнэ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ