Гитартай улстөрчид
2014 оны 11 сарын 3
Гитартай улстөрчид
МАН-ын генсек асан У.Хүрэлсүх ахлагчтай “Андууд” хамтлагийнхан өнгөрсөн амралтын өдөр анхны тоглолтоо хийж, урлагийн ертөнцөд нэгэн тэсрэлтийг хийв. Өөрөөр хэлбэл, тэд 2014 оны есдүгээр сарын 9-нд “Андууд” хэмээх хамтлагийг байгуулж, хоёрхон сарын уйгагүй дасгал сургуулилт хийсэний эцэст рок попын томчуудаар өөрсдийгөө үнэлүүлэв. Мөн хэсэг хугацаанд улс төрөөс хөндий байсан  У.Хүрэлсүх энэ гэр бүлд эргэн ирж буйгаа дуу хууртайгаар зарласан нь энэ. Нэг ёсондоо тэрбээр улс төрд дахин гитар барин мэндчилсэн нь энэ. Тэгэхээр “Андууд” нэртэй хамтлаг байгуулсан түүнийг гитартай улстөрч гэхээс юу гэх билээ. Мөн манай улс төрд урлагийн хорхойтнууд цөөнгүй бий. Д.Оюунхорол гишүүн гитар дарж, муугүй дуулчихдаг бол М.Зоригт гишүүн саяхан Сүхбаатар нутгийнхныг цуглуулан өөрийн багахан хэмжээний тоглолтыг хийгээд амжсан. Өөрөөр хэлбэл, гитартай улстөрчид толгой цохиод гараад ирэх юм биш үү.


Б.БӨРТЭ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ