Ч.Хүрэлбаатар: МҮОНТ-ийн 7.4 тэрбумыг бусад телевизэд хувааж өгөх хэрэгтэй
2014 оны 11 сарын 5
Ч.Хүрэлбаатар: МҮОНТ-ийн 7.4 тэрбумыг бусад телевизэд хувааж өгөх хэрэгтэй
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар телевизүүдэд мөнгө хуваарилах асуудал яригдсан эсэхийг хэвлэлийн бага хурлын үеэр сонирхсон сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн дараах хариултыг өгсөн юм. Тэрээр " МҮОНТ-д 7.4 тэрбум төгрөг олгохоор ирэх оны төсөвт тусгагдсан. Гэтэл МҮОНТ үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа. Эрх баригчдын дуу хоолой болж улс орны нийгэм, эдийн засагт үүссэн бодит байдлыг ард түмэнд хүргэх үүргээ биелүүлэхгүй байна.  Тиймээс  7.4 тэрбумыг өгөхөө больё. Эрх баригчдын төлөө дуугардаг телевиз болж хувирсан байна. Ардын намын байр суурийг гаргахгүй, дандаа хааж байна. Ердөө цаг өгөхгүй байна. Энэ 7.4 тэрбумыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй телевизүүдэд өгөх хэрэгтэй гэсэн асуудал яригдсан. Бүгд л олон нийтэд мэдээлэл хүргэж байна. Зарим хүн шүүмжлэх л байх. Гэхдээ ингэвэл шударга биз дээ" гэв.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ