Хүмүүний оюун ба монголчуудын ДНК
2012 оны 5 сарын 28
Би Монголдоо монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Манай Монгол орон төв Азийн өндөрлөгт жилийн дөрвөн улиралтай, цаг агаарын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай бүсэд оршдог. Ар Монгол, Оросын Алтайн хязгаар, Тагнын урианхай, Байгаль-Читийн Буриад зон, Өвөр Монгол, Шинжаан Уйгарын, Саха /Зах/-гийн нутаг дэвсгэр нь нүүдэлчин монголчуудын унаган нутаг билээ. Малчид, анчин ихтэй дайчин ард түмэн билээ.

Орчин үеийн шинжлэх ухааны генийн түвшний судалгаагаар Америкийн индианчуудын ДНК нь Алтайн хязгаарын тэлэнчит, Тагнын тувачуудынхтай, япончуудын ДНК Байгалийн буриадын ДНК-тай ижил гээд байгаа. Үүнийг өөр өнцгөөс  дүгнэвэл их мөстлөгийн үед төв Азийн нүүдэлчид бүх дэлхийг эзэгнэсэн дүр зураг харагдана. “Монголын нууц товчоо”-нд эзэн Чингисийн дээд өвөг тэнгис далайг гатлан Хэнтийн уулнаа ирсэн хэмээх нь арлын Японоос гүйгүүл морь шиг унаган нутагтаа ирсэн хэрэг бус уу. Бидний өвөг дээдэс байгалийг шүтэж нүүдэллэн амьдарч, мал аж ахуй эрхлэх болсноор тэдний амьдралын ухаан, мал аж ахуйгаас шууд хамааралтай болсон. Амьдрах оюун ухаан гэдэг ойлголт нь хүний амьдралын олон талыг хамарсан өргөн хүрээтэй нарийн ойлголт юм.

Монголчууд эрс тэс уур амьсгалтай байгаль, цаг агаар, амьдарлын хэвшил, хэв маяг, хоол унд зэрэг хүчин зүйлийн нөлөөнөөс өөрийн амьдрах ухаанаа төлөвшүүлсэн. Язгуур монголчуудын бий болгосон эрүүл амьдрах ухаантай холбоотой ёс заншилд цагаан сар, шинэ төрсөн хүүхэд үрчлэх, хурим найр , насны баяр, эсгий хийх, бурхны оронд одогсодтой салах ёс гүйцэтгэх гэх мэт хувь хүн болон олон нийтийн дагаж мөрдөх зан үйл, хүндэтгэл ёслолын нарийн дэг журам чухал байр эзэлдэг. Нэгэнт хүн болж төрснөөс хойш хүмүүнд байх эрхэм сайн шинж чанар бүхнийг шингээх эрмэлзэл, тэмүүлэл байх шаардлагатай.

Энэхүү шаардлагыг хангах үүднээс эртний монголчууд ургийн бичиг, удмын бичиг хөтөлж удмаа цэвэр ариун авч явах, хадгалах, сайжруулах бодлогыг маш ухаалаг явуулдаг байсан ажгуу. Хүний биеийн хамгийн анхдагч нь удам гентэй холбоотой. Удмаараа чадалтай, оюун билэг сайтай, сайн сайхан шинжийг өөртөө цогцлоосон хүнийг төрүүлж, улмаар төгс хөгжлийг өгснөөр нийгэмдээ хэрэгтэй зүйлийг хийж бүтээх чадвартай. Ухаантай хүн төрүүлье гэвэл эхлээд удамд нь анхаарах ёстой. Ухаантай хүн төрүүлж чадах аваас бүтээж туурвих агуу их чадамж явцын дунд бүрэлдэн бий болно. Хөгжсөн хүн л нийгэмд хэрэгтэй байдаг. Энэ утгаараа хүн ам зүйн асуудал төр засгийн бодлогод нэн чухал болон тавигдах ёстой. Орчин үеийн нийгэм хөгжил сайтай хүнийг үгүйлж байна. Хүн ам дотроо сайн, дунд, саар гэх зэргээр ялгаатай төрөх нь гарцаагүй.

Социализмын үед монголчуудын олон зууны уламжлалт удмын бичгийн хөтлөлтийг устгаснаар монголчуудын цус их ойртож байна. Ялангуяа хөдөөд нэг удмын охид, хөвгүүд хоёр дахь, гурав дахь үедээ хоорондоо айл гэр болж тэдний үр хүүхдийн оюун ухаан, чадвар, бүтээлч чанар, авьяас билэгт  сөргөөр нөлөөлж эхлээд байна. Энэ нь тодорхой арга хэмжээ авах шаардлагатай асуудлын нэг болсон нь харагдана. Ийм учраас хүний хөгжилд удмаар нь эхлүүлж, цаашид түүнтэй бусад зүйлийг хамтатгах нөхцөлд судлах нь зөв бөгөөд генетикийн талаар гэгээрэлтэй болох шаардлагатай. Яагаад гэвэл, үндэстний сор хүмүүс элит, лидер өөрөө гэнэт төрөхгүй. Тэдгээрийг төрүүлдэг жамтай. Нийгмийн амьдралыг гурван давхаргад ангилан үзүүлдэг үзүүлэлт байдаг.

1.    Дээд давхарга. Нийгмийн элит, лидер болсон хүмүүс багтана.
2.    Дунд давхарга. Нийгмийг авч явдаг гүйцэтгэгч давхарга.
3.    Доод давхарга. Нийгмийн эмзэг бүлгийнхэн, архичин, өвчтэй хүмүүс, хар тамхичин зэрэг хамрагдана.

Харин хувь хүнийг дөрвөн ангилалд хуваан нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлдог.
1.    Эмзэг бүлгийнхэн буюу эвдэрсэн хүмүүс. Тэдэнд зорилго, төлөвлөлт, тэмүүлэл байхгүй. Идэх, уух, унтах гэсэн байгалийн амьтны совиндоо захирагдан урсгалаар амьдардаг хүмүүс юм. Тэдэнд траншейныхан, архичид, өвчтэй хүмүүс, мөрийтэй тоглогч, хар тамхичин зэрэг хүмүүс хамрагдана.
2.    Гүйцэтгэгчид буюу боолууд. Бусдын зорилгыг биелүүлэхэд тэдний амьдарлын зорилго, төлөвлөлт, тэмүүлэл оршино. Тэд дэлхий дээрх бүх зүйл тэднээс өмнө зохицуулагдсан гэж бодон өөрийн “босс”-ын төлөө ажиллахаас өөр ямарч боломжуудыг олж хардаггүй. Гутрангуй үзэлтнүүд.
3.    Програмчлагдсан хүмүүс. Тэд зорилгоо нарийн тодорхойлдог, өөрийн амьдарлаа тодорхой төлөвлөдөг, өөрийгөө бусдад харуулах өндөр эрмэлзэлтэй. Тэдний амжилт нь хоорондоо холбоотой, дараалсан, сайн төлөвлөсөн үйл явдлын хэлхээ байдаг.
4.    Онцгой хүмүүс. Бүх амьдралынхаа турш өөртөө зорилго тавина. Түүнийгээ биелүүлэх арга замыг нарийн төлөвлөнө. Үргэлж амжилтад хүрнэ. Тэдний тухай эргэн тойрны хүмүүс юу гэж бодож байгаа нь тэдэнд огт сонин биш, тэд хэнээс ч хамааралгүй амьдардаг, ямар ч саад бэрхшээлээс айдаггүй, тэд өөрийн зорьсон зорилгодоо хүрэхээр итгэлтэйгээр урагшилдаг. Тэдний хөрөнгөнд ажлын хөлс гэж байдаггүй, тэд мөнгөний төлөө ажилдаггүй, тэд зүгээр л өөрийн амьдралдаа дуртай зүйлээ хийнгээ түүнийгээ мөнгө болгодог. Тэд бусдын байгаа газраас өөр газарт үйл ажиллагаа явуулахыг илүүд үздэг юм.

Язгуур монголчууд оюуны хөгжил хамгийн чухал болохыг бүр эртнээс нарийн томьёолж ирсэн. Оюун гэдгийг уураг тархины сайн бүтэц гэж ойлгогдохоор томьёолсон. Оюунтай төрсөн аливаа хүн амьдралын зам, боловсролоор уураг тархиа хөгжүүлж ухаантай болно. Оюунтай төрж байж ухааныг авч чадна. Энэ оюуны түвшнээр хүмүүс хоорондоо ялгаатай байдаг. Энэ нь яах аргагүй удам дамждаг шинж тэмдэг болно. Хүн болгон удмаараа бодьжиж үр хүүхдээ бий болгож явдаг учраас өөрийнхөө удмыг мэдлэг оюунаараа хаан зиндааны хэмжээнд аваачиж болно. Генд бүх юм байгаа. Генийн зохицол тохироог зөв авч явж чадсан хүний үр удам улам хүч чадалтай болж төрөх жамтай. Тэгснээр үндэстэн бүхэлдээ хүчирхэг болж хосгүй элит лидерээ төрүүлж өгдөг. Ингэснээр үндэсний заяа, ирээдүй өндөр, өөдөө болдог. Монгол үндэстэн удмын сангаараа хорвоод мөнхрөх ёстой. Энэ сангаараа амьдрал дээр бодитоор баталсан. Удмын сан л хүчтэй байвал үндэстэн мандах ирээдүйтэй байж дэлхийд дээгүүр явна. Монголчуудын агуу оюун мандан бадраг !!!!

АРИ МООЛ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...