“Дундговь Азарганууд” хүчтэй баг болохоо харууллаа
2014 оны 11 сарын 27
“Дундговь Азарганууд” хүчтэй баг болохоо харууллаа
“МонТорх” буюу “Сентоза Арслангууд” болон NBA-н хоёр ч тоглогчийг багтаа нэгтгээд байгаа “Дундговь Азарганууд” баг хоорондоо тоглолоо. Монголын шилдэг төвийн тоглогчдын нэг П.Болортулга “Дундговь Азарганууд” багт нэгдэж, эхнийхээ тоглолтыг хийлээ. Ингэснээр Азарганууд баг NBA-н төвийн тоглогч Andre Brown болон П.Болортулга гэсэн самбарын хүчтэй хослолтой болов.

Үүнийхээ хэргийг ч тэд тун хурдан гаргалаа. Эхний тоглолтдоо тааруу байсан төвийн тоглогч Andre Brown энэ өдөр тун гайхалтай байж, олон хүчтэй данкуудаар бэлэг барилаа. Тэрбээр энэ өдөр 25 оноо, 22 самбар, 3 блок хийж, багаа тэргүүллээ. Мөн П.Болортулга 21 оноо, 12 самбар авсан бол, Carldell Jonhson 22 оноо, 10 оновчтой дамжуулалт, Э.Дөлгөөн 19 оноо, 4 самбар, 4 бөмбөг таслалт, М.Мишээл 14 оноо, 5 самбар, О.Дөлгөөн 11 оноо авчээ. Энэ өдөр Азарганууд багийн тоглолт, эрс цэгцэрсэн байгаа нь харагдаж, цаашид тун хүчтэй өрсөлдөгч болох нь харагдаж байлаа.

Харин “Сентоза Арслангууд” багаас Chris Lawson 22 оноо, 7 самбар, Б.Тамжид 17 оноо, 5 самбар, 5 бөмбөг таслалт, C.Пүрэвцэрэн 13 оноо, О.Нямбаяр 12 оноо, 3 хаалт, Б.Батзолбоо 9 оноо авчээ. Ингэснээр шинээр бүрэлдээд байгаа “Дундговь Азарганууд” тун хүчтэй баг болохоо харуулж, 116-89 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, лигийн эхний хожлоо авлаа.

Үндэсний Супер лигийн дараагийн тоглолтууд маргааш үргэлжлэн явагдана. Эхний тоглолт “Гэгээн Хангай Лидер” болон “Сентоза Арслангууд” багийн хооронд болох бол хоср дахь тоглолт “Дундговь Азарганууд” болон “Төв Ургац” багийн хооронд болно.



Эх сурвалж http://www.info.mn
“Дундговь Азарганууд” хүчтэй баг болохоо харууллаа
“Дундговь Азарганууд” хүчтэй баг болохоо харууллаа
“Дундговь Азарганууд” хүчтэй баг болохоо харууллаа
“Дундговь Азарганууд” хүчтэй баг болохоо харууллаа
“Дундговь Азарганууд” хүчтэй баг болохоо харууллаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ