АТГ-аас гурван хүнийг орон даяар хайж эхэллээ
2014 оны 11 сарын 28
АТГ-аас гурван хүнийг орон даяар хайж эхэллээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хоёр хэрэгт гурван хүнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Нэг нь төрийн бус байгууллагын албан тушаалтан бөгөөд эрх мэдлээ урвуулан ашигласан, татвараас зайлсхийсэн, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон Л.Эрдэнэбулган гэх залуу аж.

Нөгөө хоёр сэжигтэн нь албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэрэгт сэрдэгдсэн Ц.Хонгорзул, Э.Буяндэлгэр нар аж. Эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг АТГ-ынхан 1800-1969, 311919 дугаарын утсаар авч байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ