М.Энхболдын тоглоомын дүрэм эхэллээ
2014 оны 12 сарын 5
М.Энхболдын тоглоомын дүрэм эхэллээ
Энэ УИХ бүрдсэнээс хойшхи хоёр жилийн босгон дээр Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаасаа бууж, засаг огцорсон нь улс төрийн хувьд томоохон үйл явдал болов. Нэг үгээр хэлбэл, 2013 оны өвлөөс засгийн эргэлт ирэх жилийн наадмын дараа гарч магадгүй. Угтаа эрх мэдлийн бялуундаа бялуурсан АН-ын зарим нөхөд Н.Алтанхуягийг огцруулах төлөвлөгөөг хэдийнэ боловсруулсан хэмээн яригдаж байсан. Тэр яриа ч үнэн болох нь батлагдаж, Н.Алтанхуягийг огцруулж, засгийн эргэлт ирсэн. Ингэснээр энэ парламентаар АН-ынханд оноо алдсаар ирсэн МАН-ынхан эсрэгээрээ оноо авах бололцоо бүрдсэн. Учир нь шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орныг бүхэлд нь нөмөрсөн эдийн засгийн хямралыг давахад туршлага, чадвартай МАН-ыг засагт оруулж ирэх нь зөв гэдгээр тэднээс найдар хүлээсэн. Энэ ч үүднээсээ өнгөрсөн амралтын өдөр хуралдсан МАН-ын Бага хурлын гишүүдийн дийлэнхийн саналаар МАН засагт хамтрах нь зөв гэдэг шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Бага хурлын шийдвэр эцсийнх байна гэдгээр МАН-ынхан засагт орох болсноор энэ удаагийн Засгийн газрыг тэргүүлж буй Ч.Сайханбилэг баярлан хүлээж авсан нь лавтай.

Харин М.Энхболдод өгсөн эрх мэдэл Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяаг шийдсэн гэж хэлж болно. Түүх сөхөхөд, МАН-ынхан XXVII Их хурлаа хийж, намын шинэ даргаар М.Энхболдыг сонгосон. 2005 онд М.Энхболдыг намын дарга, УИХ-ын гишүүн байхад тэр үеийн Засгийн газрыг Ц.Элбэгдорж тэргүүлж байсан юм. Гэхдээ үнэмлэхүй олонхи болж чадаагүй учир МАХН, АН-ынхан их эвслийн Засгийн газрыг байгуулсан билээ. Харин МАХН-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулах акц зохион байгуулж, үүнд нь Л.Гүндалай нар багтаж байсан юм. Тэр үед Ц.Элбэгдорж “Бид бүр олууллаа болж орж ирнэ. Э.Бат-Үүл, С.Зориг нартаа баярлалаа” гэснээр Ерөнхий сайдаасаа огцорсон. Харин түүний оронд М.Энхболд Ерөнхий сайд болсон. Энэ бол сонин дүр зураг. Тиймээс М.Энхболдыг МАН-ын дарга болсноос хойш ямар тоглоомын дүрэм зохиож, АН-д хэрхэн хариу барихыг хүмүүс ажиглаж байсан. Тиймдээ ч М.Энхболдын “ажилгаанаас” улбаатай МАН-ын бүлэг Н.Алтанхуягийг огцруулах алхмыг хоёр дахь удаагаа хэрэгжүүлэхэд АН-ын нөхөд нь түүнийг Ерөнхий сайдаас нь огцруулсан. Энэ бол гашуун үнэн.

Тэгэхээр М.Энхболдод эрх мэдэл өгсөн нь буруутаагүй нь МАН-ынхан Их эвслийн засагт долоон сайдаа оруулах төлөвлөгөө байв. Засгийн газрын 6-7 яамыг МАН-д өгөхөөр ярилцаж, сайд болох эрхмүүдийг “дан дээл”-тэй байлгахаар төлөвлөж, хүмүүсийн нэр ч яригдаад эхэлсэн зүйл өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. Тиймээс дараагийн засагт сөрөг хүчин нэгдэж МАНАН үүсэх нь тодорхой болсон учир М.Энхболд Шадар сайдад У.Хүрэлсүхийг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр,  БОАЖ-ын сайд асан Д.Цогтбаатар, “MCS” группийн дэд ерөнхийлөгч асан Л.Элдэв-Очир,  Элчин сайд асан Л.Хангай нарыг  Ч.Сайханбилэгийн кабинетад МАН-ыг төлөөлүүлэхээр болж байна. Тэгэхээр энэ долоо хоногт Ч.Сайханбилэг Их эвслийн Засгийн газрын бүтэц, сайд нараа танилцуулна гээд улс төрийн хувьд уйдах завгүй өнгөрөх нь.   
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив