О.Хүрэлбаатар М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ
2014 оны 12 сарын 19
О.Хүрэлбаатар М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ
ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 25 дахь удаагийн уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар оролцож, хоёрдугаар байр эзэлжээ. Түүний хувьд 280 гаруй дуучинтай өрсөлдөж, ийнхүү Монголынхоо нэрийг гаргалаа. гоцлол дуучин О.Хүрэлбаатарын хувьд дуурийн театрын авьяаслаг уран бүтээлчдийн нэг бөгөөд Ц.Пүрэв¬доржийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, Б.Шаравын нэрэмжит уралдааны дэд байрын шагналыг хүртсэн юм. М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас манай дуурийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг  нар тэргүүн байр эзэлж байсан удаатай.


Б.БӨРТЭ

Эх сурвалж http://www.info.mn
О.Хүрэлбаатар М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ
О.Хүрэлбаатар М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ