Д.Эрдэнэбатын хууль бүдэрч, О.Баасанхүүгийнх гацав
2014 оны 12 сарын 25
Д.Эрдэнэбатын хууль бүдэрч, О.Баасанхүүгийнх гацав
Г.Эрдэнэчимэг гишүүний “ганц хууль” болох Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд алдаатай зүйл бий гэх. Тиймээс Д.Эрдэнэбат гишүүн утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах талаар зохицуулалтыг тусгасан “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг оруулсан юм.

Утаат тамхины хэрэглээ, дам тамхидалтаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхидалтыг багасгах, тамхинаас үүдэлтэй уршигт үр дагаврыг бууруулах чухал ач холбогдол бүхий зорилтыг дээрх нэмэлт өөрчлөлт агуулсан явдал бий. Өөрөөр хэлбэл, утаат тамхи татах далд өрөө, газар бий болох, ахуйн хүрээнд татах, утаат тамхинаас үүсэх хог хаягдал, орчны бохирдол байсаар байгаа нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөөр байгаа. Харин Д.Эрдэнэбат гишүүний санаачилсан  энэ хуулийн төсөл нь Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг амьдралд нийцүүлж сайжруулах, эрх зүйн орчинг илүү тодорхой болгон хүн амын эрүүл мэндийг орчны хог хаягдал, бохирдол, дам тамхидалтаас хамгаалах ач холбогдолтой гэж үзсэн юм. Гэвч байнгын хорооноос гаргасан “Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг  дэмжих боломжгүй” гэсэн байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм. Ингэснээр Д.Эрдэнэбат гишүүний хуулийн төсөл бүдрэв.

Харин үний дараа О.Баасанхүүнээс өргөн мэдүүлсэн “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах түүнчлэн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах үйл ажиллагааг тус тус хориглосон заалтийг оруулжээ. Мөн дээрх төсөл батлагдвал тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгож байхаар заажээ.

Хууль санаачлагч гишүүн О.Баасанхүү “Тамхины хяналтын тухай хуулийн дээрх зарим зохицуулалтыг амьдрал практикт хэрэгжүүлэхэд тодорхой хүндрэлтэй тулгарч байгаа талаар дурьдаад манай улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн буюу сумын онцлог болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны байршил зэргээс шалтгаалан “500 метрийн дотор” гэсэн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Түүнчлэн, тамхи худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль зөрчих нөхцөл буй болгож байна. гэсэн юм.

Тиймээс энэхүү хүндрэлийг арилгах зорилгоор өнөөгийн бодит нөхцөлд байдалд нийцүүлэн “байрнаас 500 метрийн дотор” гэснийг “байрны гаднах хашаанаас 250 метрийн дотор” гэж практикт хэрэгжих бололцоотойгоор өөрчлөх нь зүйтэй байна гэснээр гишүүдийн дунд хэлэлцсэн ч  хурал даргалагчийн зүгээс хэлэлцүүлгийг дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлье гэснээр энэ долоо хоногт шийдвэрлэж чадалгүй өнгөрөв.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив