Зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийн амьдралаар кино зохиол бичжээ
2015 оны 1 сарын 12
Зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийн амьдралаар кино зохиол бичжээ

Зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийн амьдралаас сэдэвлэж киноныхоо зохиолыг бичсэн бөгөөд түүний дүрийг жүжигчин О.Дөлгөөн амилуулах гэнэ. Тодруулбал,  “Khurelkhuu” студи, “Хас медиа” entertainment, “shoэ by shot” студийн хамтын бүтээл “Хамтран амьдрагч” МУСК 2-р сараас дэлгэцэнд гарахад бэлэн болж албан ёсны трайллерээ цацаж эхэллээ. Киноны зохиолчоор Х.Болор-Эрдэнэ, найруулагчаар Ч.Ганзориг, продюссероор Д.Хүрэлхүү ажилласан бөгөөд киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн байна. Тус кинонд МУГЖ Д.Хүрэлээ, Г.Ундармаа, Мөрөөдлийн театрийн жүжигчин О.Дөлгөөн, СТА жүжигчин Г.Эрхэмбаяр,  жүжигчин Баттулга,  О.Цэнгэл зэрэг авъяаслаг уран бүтээлчид оролцон тоглосон байна.


П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийн амьдралаар кино зохиол бичжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ