Ц.Сүхбаатар: Ахмад настнуудын 80 хувь нь тэтгэврийн зээлтэй
2015 оны 1 сарын 13
Ц.Сүхбаатар:  Ахмад настнуудын 80 хувь нь тэтгэврийн зээлтэй
Монголын ахмадын холбоо, Сэлэнгэ, Орхон, Дархан- Уул аймгийн ахмадын холбоотой хамтран өчигдөр мэдээлэл хийлээ. Хурлын үеэр тэд УИХ-ын дарга болон гишүүдэд мэдэгдэл хүргүүлж буйгаа илэрхийлэв. Мэдэгдэлд Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахдаа ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг тусгах аж. Үүнд, нэгдүгээрт тэтгэврийн доод хэмжээг 250-300 мянган төгрөгт хүргэх, хоёрдугаарт үнэ, инфляцийн өсөлттэй уялдуулан тэтгэвэр авагчийн худалдан авах чадвар, амьжиргааны өртгийн бууралтыг нарийвчлан тооцсоны үндсэн дээр тэтгэвэр авагч бүрт адил хэмжээний нөхөн олговор олгох зэргийг тусгахаар заасан байна. Энэ үеэр Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.

 -УИХ-ын дарга болон гишүүдэд мэдэгдэл хүргүүлж байна. Энэ талаараа тодруулна уу?

-УИХ-ын гишүүд болон Зас гийн газар энэ оны төс- вийн то дотголын хэлэлцэж эхэл лээ. Төсвийн то дотголыг хэ лэл цэхдээ тэтгэврийг нэ- мэг дүүлэх хөрөнгийн эх үүс- вэрийг хасч УИХ-д өргөн барь сан нь ахмадууд бид бу химдаж, мэдэгдэл хүр- гүүлж байна. Монгол Улс өдий зэрэгт хүрэхэд өнөөдөр тэтгэвэр авч буй ахмадууд хамгийн их үүрэг гүйцэтгэж тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан. Улс эх орныхоо хөгжил дэвшилд оруул сан хувь нэмэр, хөдөлмөрийнхөө үр дүн, нийгмийн даатгалд төлсөн шимт гэлтэйгээ шууд хамааралтайгаар авч байгаа тэтгэврийг хавтгайрсан халамж мэтээр үзэх нь буруу гэсэн байр суурьтай байгаа. Мөн эдийн засгийн хүндрэл, хан шийн өсөлт, үнийн хөөрөгдөл, инф- ляцийн өсөлтөд өртөж ядарч туйлд сан ахмадуудын тэт гэврийг нь нэмэгдүүлэхийн оронд тэд- ний бүсийг чангалах бодлого баримталж байгааг ахмадууд шүүм жилж эсэр гүүцэж байна. Төрийн данхар бүтцийг эрс ба- гас гаж зардлыг дорвитой хэм- нэх, үр ашиггүй зарим хөрөнгө оруу лалтыг тэвчих, үнэ тогтвор- жуулалт нэрийдлээр хувийн ком- паниудад олгосон тусгай зориу- лалтын сангийн хөрөнгийг зүй зохис той зарцуулах чиглэлээр хө рөн гийн эх үүсвэрийг бүрдүүлж тэт гэв рийг нэ мэгдүүлэх бололцоо бий.

-Улсын хэмжээнд нийт хэчнээн тэтгэврийн насны ахмадууд байна вэ?

 -Нийт 218 мянган ахмад настан бий. Эдгээр ахмадууд нийг мийн даатгалын болон халам жийн сангаас тэтгэвэр авдаг бөгөөд дийлэнх нь буюу 146,9 мянган ахмадыг 70 хүртэлх насны хүмүүс эзэлдэг. Мөн 71-80 настай 54,7 мянга, 81-90 настай 15,0 мянга, 91-100 настай 3,1 мянга, 100 ба түүнээс дээш настай 136 ахмад байна. Нийслэл төдийгүй орон нутагт эдгээр ахмадуудын амьдрал жил ирэх тусам муудсан үзүүлэлт гарсан. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нийт ахма- дуудын 23,6 хувь нь эмзэг бүлэгт хамрагдаж, 26,8 мянган ах мад настан амьжиргааны ба тал гаажих төвшнөөс доогуур орлоготой, 5,8 мянган ахмад харж хандах хүнгүй буюу ганц бие, 13,6 мянган ахмад настан бусдын асрамжинд байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 7870 ахмад настан бий. -Тэтгэврийн доод хэмжээ 207 мянган төгрөг байгаа. Ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэх мэдэгдэл хүргүүлжээ. Хэдэн хувиар нэмбэл зохистой гэж үзэж байна вэ? -Нийт тэтгэвэр авагчдын 53,3 хувь нь буюу 116,3 мянган ахмад настан тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Мөн 200-400 мянган төгрөгийн тэт гэ вэртэй 86,2 мянга, 400-700 мян ган төгрөгийн тэтгэвэртэй 14,5 мянга, 700 мянгаас дээш төгрөгийн тэтгэвэртэй 1,1 мянган хүн байна. Үүнээс үзэхэд нийт тэтгэвэр авагчдын 97 хувь нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг. Үлдсэн гурван хувь нь 700- 800 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Бид тэтгэврийн доод хэмжээг 250-300 мянган төгрөг бол гох шаардлага хүргүүлж байна. Тэтгэврийг энэ хэмжээнд нэмэхэд 200 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон. -Тэтгэврийн зээлгүй өндөр настан гэж байхгүй гэдгийг орон нутгийн төлөөлөл хэлж байна. Нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувь нь зээлтэй байна вэ? -Нийт ахмад настнуудын 97 хувь нь бага буюу тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Хамгийн багадаа гурван сар ба түүнээс дээш 12 хүртэлх сараар нь зээл авсан байдаг. Үүнээс үзэхэд тэтгэвэр авагчдын олонхи хувь нь орлогогүй гэж хэлж болно.

-Тэтгэвэр нэмсэн ч энэ нь бодит бус нэмэгдэл байдагт ахмадууд шүүмжлэлтэй ханддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?


-2012 оноос хойш тэтгэврийг дорвитой нэмээгүй. 2013 онд 20 мянган төгрөгөөр нэмсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хажууд юу ч болоогүй. Мөн талхны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж 1100 төгрөгт хүрлээ. Үүнийхээ хэрээр ахмадууд тө- дийгүй иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Хэдхэн хоногийн өмнө төрийн албан хааг- чид цалингаа 60 хувиар нэмэх шаардлага тавьсан. Бид тийм өндөр шаардлага тавихгүй. Эхний ээлжинд тэтгэврийн доод хэмжээг 250-300 мянган төгрөг болгож өгөөч ээ гэж хүсэж байна. Учир нь эдгээр ахмадуудын 80 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй учир орлогогүй болоод байна. Мөн нэг ахмад настны цаана нэг өрх айлын 4-5 хүн бий. -УИХ уг шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? -Шаардлага хүлээж авахгүй тохиолдолд нийслэл төдийгүй орон нутагт ахмадын холбоо хамтран эсэргүүцлээ илэрхийлнэ. Ахмадуудын дунд хэвтэрт, хөгжлийн бэрхшээлтэй, хүний асаргаанд байдаг ахмадууд цөөнгүй. Тэглээ гээд бусад шиг тэмц лийн хурц хэлбэрт шил- жихгүй ч тодорхой хэмжээний арга хэмжээ авна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ