“Charlie Hebdo” 3 сая хувиар хэвлэгдэв
2015 оны 1 сарын 15
“Charlie Hebdo” 3 сая хувиар хэвлэгдэв
Лалын шашинтнуудын тэргүүний зургийг нүүр хуудсандаа шоглон зурснаар лалын бүлэглэлийн дургүйг хүргэж улмаар халдлагад өртөн одоо ч лалынхны бай болсон хэвээр байгаа Францын “Charlie Hebdo” ёгт сэтгүүлийн шинэ дугаар дэлхийн 16 хэлээр нийт 3 сая хувиар хэвлэгдэн гарлаа. Алан хядах ажиллагаанаас өмнө “Charlie Hebdo” сэтгүүл нь 60 мянган хувиар хэвлэгддэг байсан юм.

Шинэ дугаарын нүүрний ёгт зургийг редакцийн шуурхайд сууж амжаагүй тулдаа алан хядах ажиллагаанд өртөлгүй эсэн мэнд үлдсэн шог зураач Луз зурсан байна.
Нүүрний зураг нь лалын шашны зөнч Мухаммедийг ёжилсон утгатай бөгөөд ингэснээрээ лалын шашны хэнээтнүүд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж, хүмүүсийг айлгаж чадахгүй гэсэн санааг илэрхийлсэн аж.

Анхандаа энэ дугаарыг сая хувиар хэвлэх төлөвлөгөөтэй байсан ч Францад болон бусад орнуудын эрэлт асар их байсан тул ийм олон хувиар хэвлэх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ