Төвд банхар хоёр сая хүрчээ
2012 оны 5 сарын 31
Төвд банхар хоёр сая хүрчээ
Хун Дун нэртэй 11 сартай Төвд банхар дэлхийн хамгийн үнэтэй нохойгоор тодорлоо. Хятадын нэгэн саятан эр Хун Дун нэртэй Төвд банхарыг 10 мянган юаниар худалдан авсан тухай The Daily Mail мэдээлжээ. Хун Дуныг тэжээж байсан анхны эзнийх нь яриагаар бол энэ мөнгө түүнд зарцуулсан мөнгөтэй бараг дүйж байгаа гэнэ. Хун Дуныг маш их арчилдаг бөгөөд шүдийг нь хүртэл угаадаг аж. Хятадын нэгэн домогт өгүүлснээр Төвд банхар нь Буддагийн хайртай нохой байсан гэдэг. Тийм ч утгаараа Хятадууд Төвд банхарыг ихэд сонирхдог аж. 100 кг жин татдаг нүсэр том Төвд банхар нь гэрээ маш сайн хамгаалдгаараа зартай юм.

Н.НОМИН


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ