Монгол Улсын бизнесийн орчны судалгааг үндэсний хэмжээнд хийжээ
2015 оны 1 сарын 19
Монгол Улсын бизнесийн орчны судалгааг үндэсний хэмжээнд хийжээ
Монгол Улсын бизнесийн орчны судалгааг анх удаа үндэсний хэмжээнд хийжээ. Судалгаагаар Монголын бизнес эрхлэх орчны шинэ нөхцөл байдал, АНУ ба Монгол Улсын бизнесын харилцаа, Монголчууд хэнийг гуравдагч хөрш хэмээн үздэг гэх мэт олон сонирхолтой мэдээллийг гаргаж ирсэн байна. Ердөө хоёр сарын өмнө Сант Марал сангаас үндэсний хэмжээнд хийсэн уг судалгаанд гадаадын хөрөнгө оруулалт, улс төрийн асуудал, эдийн засаг сайжрах эсэх зэрэг асуудлаар олон нийтийн ойлголт, хандлага ямар байгааг ч мөн танджээ. Харин судалгаанд суурилсан хэлэлцүүлэг маргааш “Туушин зочид” буудлын Соёмбо танхимд 8:30 цагаас эхэлнэ. Хэлэлцүүлэгт АНУ-н Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн Худалдааны танхим, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Монгол Улсын компаниуд оролцоно.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ