Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид
2012 оны 5 сарын 31
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид
НИТХ-ын сонгуульд МАН-аас намын нэрсийн жагсаалтаар буюу пропорциональ 15 хувилбараар нэр дэвшигчид

1. Г.МӨНХБАЯР
Ургийн овог: Алтай
Овог нэр: Гомбосүрэнгийн Мөнхбаяр
Нас: 48
Хүйс:  Эр
Төрсөн газар:  Ховд аймгийн
Жаргалант сум
Яс үндэс: Захчин
Нийгмийн гарал:  Сэхээтэн
Ам бүл: 3
Боловсрол: Дээд Боловсрол эзэмшсэн байдал:  Ховд хотын арван жилийн  нэгдүгээр дунд сургуулийг 1983 онд төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн хэлний бэлтгэл 1983-1984 он, ОХУ-ын Свердловск хотын УПИС-ийн дулаан хийн хангамжийн инженер, техникийн ухааны магистр 1984-1989 онд төгссөн. ТИС-ийн дулаан хангамжийн магистр 1995-1997 онд, ТИС-ийн зөвлөх инженер 2007 онд
Эрхэлж байсан албан тушаал:  НАБҮЯ-д техникчээр 1989-1990 онд, ОСНАА-н зургаадугаар конторт инженерээр 1990-1991 онд, ОСНАА удирдах газар Ерөнхий инженер газрын даргаар 1991-2004 онд, Улаанбаатар хотын ЗАА-ны Ерөнхий менежер албаны даргаар 2004-2007 онд, нийслэлийн МАХН-ын хорооны дарга 2007-2008 онд, НИТХ-ын даргаар 2007-2008 онд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2008 оноос
Сонгуульт ажил:  МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:  “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одон

2. Т.ГАНТӨМӨР
Ургийн овог: Шарнууд
Овог нэр: Тогмидын Гантөмөр
Нас: 53
Хүйс:  Эр
Төрсөн газар:  Улаанбаатар хотын
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Албан хаагч
Ам бүл:  3
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал:  Д.Сүхбаатарын нэрэмжит арван жилийн дунд сургуулийг 1977 онд төгссөн. АУДС-ийг 1982 онд хүний их эмч мэргэжлээр, Улс төрийн их сургуулийг 1993 онд улстөр судлаач мэргэжлээр төгссөн. Төмөр замын институтын удирдлагын академийг 2004 онд төрийн удирдлагын менежерээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2011 онд тус тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал:  Хилийн хорооны отрядад хүний их эмчээр 1982-1984 он, УКТЭ-ийн хүний их эмчээр 1984-1985 он
Сонгуульт ажил: НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн
Намын харьяалал: МАНГавьяа шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Боловсрол, Эрүүл мэнд, Хууль зүй, Байгаль орчин, Эдийн засгийн тэргүүний ажилтан, Батлан хамгаалахын хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 80, 90, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн, Ардчилсан хувьсгалын 20, МАН-ын тусгаар тогтнол одон, нийслэлийн "Хангарьд" одон

3. Д.АМАРБАЯСГАЛАН
Ургийн овог: Сархинаг
Овог нэр: Дашзэгвийн Амарбаясгалан
Нас: 31
Хүйс:  Эр
Төрсөн газар:  Говь-Алтай аймгийн
Есөнбулаг сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Говь-Алтай аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг 1998 онд төгссөн. ШУТИС-ийн ХМС-ийг инженерийн мэргэжлээр төгссөн. МУИС-ийн НШУСийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.Эрхэлж байсан албан тушаал: 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн менежерээр, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХГ-ын албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газар Хэлтсийн дарга
Сонгуульт ажил: МАН-ын бага хурлын гишүүн. НИТХ-ын тэргүүлэгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:  Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын
90 жилийн ойн медаль

4. Б.САРАНЧИМЭГ
Ургийн овог: Боржигон
Овог нэр: Батсүхийн Саранчимэг
Нас: 44
Хүйс:  Эм
Төрсөн газар: Дундговь аймгийн
Мандалговь сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл:  4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Дундговь аймгийн I арван жилийн дунд сургуулийг 1986 онд төгссөн. Новосибирскийн Цахилгаан Техникийн их сургуулийг 2003 онд удирдлагын системийн инженер мэргэжлээр төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: УИХ-ын Мэдээллийн албанд компьютерийн мэргэжилтнээр 1994-1999, “Rich man” компанийн маркетингийн мэргэжилтнээр 2003-2006, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар 2009-2012 оны тавдугаар сарын 21-нийг хүртэл
Сонгуульт ажил: НИХТ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:  НИТХ-ын хүндэт өргөмжлөл "Алтан гадас" Одон

5. Ц.САНДУЙ
Ургийн овог:  Гарамынхан
Овог нэр: Цэндсүрэнгийн Сандуй
Нас: 42
Хүйс:  Эр
Төрсөн газар:  Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл:  6
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд 1978-1982, нийслэлийн 10 жилийн 31 дүгээр дунд сургуулийг 1988 онд төгссөн. ОХУ-ын Москва хотын ЭЗСД сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр 1995 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал:  Нийслэлийн Газрын албанд төлбөрийн байцаагч 1997он, нийслэлийн Газрын албанд ахлах мэргэжилтэн1998 он, нийслэлийн Газрын албанд хэлтсийн дарга 2000-2007 он, нийслэлийн Газрын албанд дэд дарга 2008-2012 он, нийслэлийн Засаг даргын орлогч 2012 оноос
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
“Алтан гадас” одон

6. О.ОДБАЯР
Ургийн овог: Зурхайч Боржигон
Овог нэр: Одончимэдийн
Одбаяр
Нас: 44
Хүйс:  Эр
Төрсөн газар:  Дорноговь
аймгийн Сайншанд сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл:  6
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал:  Нийслэлийн 13 дугаар дунд сургуулийг 1984 онд төгссөн. ЗХУ-ын Украйн Киевийн багшийн дээд сургуулийг 1989 онд багш дасгалжуулагч мэргэжлээр, Отгонтэнгэр дээд сургуулийг 2000 онд өмгөөлөгч эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал:  УБДС-ийг багш мэргэжлээр 1989-1992 он, БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол-Хятадын хамтарсан компанийн захирлаар 1997-2000 он, МТТ ХХК-ийн төлөөлөгчөөр 2000-2002 он, МИАТ ХК-ийн менежерээр 2002-2004 он, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны ашиглалтын аттеше, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр 2005-2012 он, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн зөвлөхөөр 2010 онд ажилласан.
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн
Намын харьяалал: МАН

7. Д.ЭНХТӨР
Ургийн овог: Олхонуд
Овог нэр: Доржхүүгийн Энхтөр
Нас: 45
Хүйс:  Эр
Төрсөн газар:  Ховд аймгийн
Дарви сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Малчин
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Ховд аймгийн Дарви сумын 10 жилийн сургуульд 1974-1979 он, нийслэлийн арван жилийн 72 дугаар дунд сургуулийг 1984 онд төгссөн. Цэргийн нэгдсэн сургуулийн Армийн доторх нам, улс төрийн ажилтнаар 1988 онд төгссөн. ОХУ Иваново Нэхмэлийн академийг үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр 1998 онд төгссөн. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийг хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 2002 онд төгссөн. Мөн ШУТИС-ийн нийгмийн ухааны ажилтнаар 2009 онд, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр 2009 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: 1988-1992 онд Дорноговь аймгийн Зүүнбаян АА-ийн 131 дүгээр анги Салбарын улс төрийн орлогч, 1998-2000 онд “Ноёнхангай” ХХК-ийн менежер, 2000-2001 онд "ЭНИГМА" ХХК-ийн ерөнхий менежер, 2001-2002 онд БЗД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2002-2003 онд МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, 2003-2008 онд МАХН-ын удирдах зөвлөлд Улс төрийн ажилтан, 2008 оноос нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:  “Алтан гадас” одон,  Хөдөлмөрийн хүндэт медаль, НХХЯ-ны тэргүүний ажилтан, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Тусгаар тогтнолын одон, Намын хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, Нийслэлийн 370 жилийн ойн медаль

8. И.БАТНАСАН
Ургийн овог: Санги
Овог нэр:  Ичинхорлоогийн
Батнасан
Нас: 49
Хүйс:  Эр
Төрсөн газар: Баянхонгор аймгийн
Өлзийт сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл:  5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 53 дугаар сургуулийг 1981 онд төгссөн. Улс төрийн их сургуулийг 1993 онд эдийн засагч мэргэжлээр, Төрийн захиргааны удирдлага, хөгжлийн институтыг 1995 онд удирдлага арга зүйч, зохион байгуулагч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал:  Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн цэргийн албаны байцаагчаар 1981-1984 онд, ГУУҮЯ-ны авто баазын авто засварчин, засварын мастераар1984-1990 онд, Багахангай дүүргийн Засаг даргаар 2008 оноос
Сонгуульт ажил: Нийслэлийн Багахангай дүүргийн МАН-ын хорооны дарга
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:

9. М.ОЮУНЧИМЭГ
Ургийн овог: Боржигон
Овог нэр: Мөнхөөгийн
Оюунчимэг
Нас: 40
Хүйс:  Эм
Төрсөн газар: Хөвсгөл аймгийн
Цагаан-Уул сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл:  4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал:  Хөвсгөл аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг 1988 онд төгссөн. ОХУ Санкт-Петербург хотын УИС-ийн олон улсын сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн. АНУ-ын Оклахомагийн их сургуульд сэтгүүл зүйн магистр зэрэг хамгаалсан.
Эрхэлж байсан албан тушаал: МҮТВ сэтгүүлч 1995-2000 онд, МҮОНТВ-ийн ММ агентлагт ерөнхий редактор, ММ агентлаг тоймч 2002-2009 онд, Засгийн газрын ХМА 2009 оноос одоог хүртэл
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:  Төрийн дээд шагнал, “Алтан гадас” одон, Сэтгүүл зүйн салбарын бүх шагналууд

10. Д.ГАНТӨГС
Ургийн овог:  Боржигон
Овог нэр: Дагвын Гантөгс
Нас: 49
Хүйс: Эм
Төрсөн газар:  т өв аймгийн
Зуунмод сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал:  Сэхээтэн
Ам бүл: 3
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Төв аймгийн арван жилийн дунд сургуулийг 1981 онд төгссөн. ЗХУ-ын Свердловскийн УПИС-ийг 1988 онд төгссөн. ЗХУ-ын Свердловскийн УПИСийг 2005 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: ПДС-д багшаар 1988-1991 онд, “Гунгаа” ХХК-ийн тэргүүнээр 1991-1996 онд, ЗГХЭГ-ын сайдын туслахаар 2007-2008 онд ажиллаж байсан.  УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр 2008-2012 он, “Ухаарахуй” ТББ-ын тэргүүнээр 1996 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Сонгуульт ажил: НАМЭХ-ийн тэргүүлэгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:   “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль

11. Б.БОЛОРМАА
Ургийн овог: Харчин
Овог нэр: Батбаярын Болормаа
Нас: 45
Хүйс:  Эм
Төрсөн газар:  Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл:  4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургуулийг 1984 онд төгссөн. ОХУ-ын Анагаахын их сургуулийг 1990 онд эмч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын “Churitu” эмнэлэгт 1994 онд нярайн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Гадаад худалдааны академийг 1997 онд гадаад харилцааны худалдааны мэргэжлээр төгссөн. Европын Мэдээлэл зүйн академийг 2006 онд төгссөн.  
Эрхэлж байсан албан тушаал: ЭМШУИС-д 1990-1998 онд багш, “МДТ” ХХК-д гадаад харилцааны хэлтсийн захирлаар 1998-2003 он, “МДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2003-2006  онд ажиллаж байсан. МЭНК-ийн гүйцэтгэх захирлаар 2006 оноос ажиллаж байна.
Сонгуульт ажил:  Нийслэлийн МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:  ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, МҮХАҮТ-ын Хийморийн одон, “Алтан гадас” одон

12. Б.БАТЗУЛ
Ургийн овог: Хөдүүд
Овог нэр: Баттөмөрийн Батзул
Нас: 33
Хүйс:  Эм
Төрсөн газар:  Эрдэнэт
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл:  3
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Эрдэнэтийн арван жилийн дунд сургуулийг 1997 онд төгссөн. ХУИС-ийг 1998 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: Радио-Улаанбаатарт ахлах сэтгүүлчээр 1997-2000 он, МҮОНТ-д ахлах редактороор 2000-2002 он, “Мишээл-Охин” ХХК-ийн захирлаар 2002-2008 онд ажилласан.“Ногоон суваг” ТВ ТББ-ын тэргүүнээр 2008 оноос ажиллаж байна.
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:  Хөдөлмөрийн хүндэт медаль

13. С.ОЮУНБИЛЭГ
Ургийн овог: Боржигон
Овог нэр: Санжаадоржийн
Оюунбилэг
Нас: 33
Хүйс: Эм
Төрсөн газар: Улаанбаатар хотын
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1997 онд төгссөн. ХҮДС-ийг нягтлан бодогч мэргэжлээр 2001 онд төгссөн. СЭЗДС-ийг бизнесийн удирдлагын мэргэжлээр 2008 онд, Удирдлагын академийг төрийн удирдлагын мэргэжлээр 2011 онд тус тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогчоор 2001-2003, “Хаан Хүнс” ХХК-д нягтлан бодогчоор 2003-2005 он, “Хаан Бууз” сүлжээ рестораны ерөнхий менежерээр 2005-2007 он, “Хаан Бууз” сүлжээ рестораны ерөнхий захирлаар 2007-2009 он, “Май Грийт” ХХК-ийн ерөнхий захирлаар 2009-2012 оноос тус тус ажилласан. “Май Грийт” ХХК-ийн зөвлөхөөр 2012 оноос эхлэн ажиллаж байна.
Сонгуульт ажил: МАН-ын Хан-Уул дүүргийн НАМЭХ-ны дарга
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан, ХХААХҮЯ, Сангийн яамны жуух бичиг.

14. Ц.ГАНХҮҮ
Ургийн овог: Уулын
Овог нэр: Цээхүүгийн Ганхүү
Нас: 57
Хүйс: Эм
Төрсөн газар: Ховд аймгийн
Дарви сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 3
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Ховдын арван жилийн дунд сургуулийг 1972 онд төгссөн. АУДС-ийг 1978 онд хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн. Герман улсын Фармакологийн институтыг 1987 онд фармакологич мэргэжлээр төгссөн. ЭМШУИС-д 2007 онд клиникийн профессор хамгаалсан.
Эрхэлж байсан албан тушаал: Ховд аймгийн Манхан сумын  хүүхдийн их эмчээр 1978-1979 он, Улаанбаатар хотын II эмнэлэгт хүүхдийн эмчээр 1979-1986 он, ЭББИХ-ын газарт фармакологич төвийн эрхлэгчээр 1986-1993 он, Магда ХХК-ийн ерөнхий захирлаар 1994-2000 он, НЭМГ-ын даргаар 2000-2010 он, МӨЭХ-ны тэргүүнээр 2010-2011 онд ажиллаж байсан. Магда ХХК-ийн ерөнхий захирлаар 2011 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Сонгуульт ажил: НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Монгол Улсын Засгийн газрын хүндэт жуух, ЭХ-ын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, нийслэлийн "Хангарьд" одон.

15. С.НАМСРАЙЖАВ
Ургийн овог: Баяуд
Овог нэр: Сосорбарамын
Намсрайжав
Нас: 47
Хүйс: Эм
Төрсөн газар: Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Архангай аймгийн Цэцэрлэг хотын I арван жилийн дунд сургуулийг 1982 онд төгссөн. Москвагийн Удирдлагын дээд сургуулийг 1987 онд эдийн засгийн кибернетикч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1994 онд англи хэлний орчуулагч мэргэжлээр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1997 онд эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн сургуульд 2009 онд докторын зэрэг хамгаалсан.
Эрхэлж байсан албан тушаал: Улсын төлөвлөгөөний комисс, ТТ-ын мэргэжилтнээр 1987-1990 он, Политехникийн дээд сургуулийн багшаар 1990-1992 он, “Мандал интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирлаар 1992-2012 оны тавдугаар сар, “Дархан гурил тэжээл” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2008-2012 оны хоёрдугаар сар, “Мандал групп” ХХК-ийн ерөнхий захирлаар 2008-2012 оны тавдугаар сар хүртэл ажилласан.
Сонгуульт ажил: Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч, дүүргийн НАМЭХ-ны тэргүүн
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: ХХААХҮЯ-ны Тэргүүний ажилтан

НИТХ-ын сонгуульд МАН-аас мажоритари 30 тойрогт нэр дэвшигчид

ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС НЭР ДЭВШИГЧИД

1. О.ДАВААСҮРЭН
Ургийн овог: Лхагважав
Овог нэр: Оросоогийн Даваасүрэн
Нас: 39
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: СЭЗДС-ийн Бизнесийн менежер мэргэжлээр 2006 онд, Удирдлагын акедемийн Төрийн удирдлагын менежерийг 2007 онд, Удирдлагын академид магистрийн зэргийг 2008 онд хамгаалсан
Эрхэлж байсан албан тушаал: “Цоморлиг” ХЭАА-н эзнээр 1992-1994 онд, “Чойс сервис” ХХК-ийн захирлаар 1994-2008 онд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор 2009-2011 онд, “Чойс сервис” ХХК захирлаар 2011-2012 онд,
Сонгуульт ажил: МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: СЭЗЯ-ны тэргүүний ажилтан

2. Ц.ЧИНБАТ
Ургийн овог: Бодончууд
Овог нэр: Цогоогийн Чинбат
Нас: 33
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хотын
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн I сургуулийг 1997 онд төгссөн. Эдийн засгийн дээд сургуулийг 2004 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: “Танан импекс”-ийн гүйцэтгэх захирлаар 2006-2009 ажилласан. “Танан импекс”-ийн ерөнхий захирлаар 2009 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Намын харьяалал: МАН

3. Ж.АЛДАРЖАВХЛАН
Ургийн овог: Бухаа
Овог нэр: Жуковын Алдаржавхлан
Нас: 35
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг
Яс үндэс: Дөрвөд
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 50 дугаар дунд сургуулийг 1995 онд төгссөн. Монгол бизнес дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр 2000 он, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр 2005 онд тус тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: УИХ-ын Тамгын газрын зохион байгуулагч, референтээр 2001-2006, Сангийн яамны сайдын зөвлөхөөр 2006-2007 онд ажиллаж байсан. ОССК-ийн гүйцэтгэх захирлаар 2007 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Сонгуульт ажил: Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Санхүү, банкны тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон

4. Б.ЭНХ-АМГАЛАН
Ургийн овог: Бэсүд
Овог нэр: Бямбасүрэнгийн Энх-Амгалан
Нас: 40
Хүйс: Эр
Төрсөн газар: Говь-Алтай аймгийн
Алтай хот
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Говь-Алтай аймгийн хоёрдугаар арван жилийн дунд сургуулийг 1989 онд төгссөн. УАХХ-ны академийг ОУ-ын хуулиар 1989-1992 онд сурч байсан. МУИС-ийн ОУХДС-ийн ОУ-ын харилцааны чиглэлээр 1992-1994 онд, Бээжин хотын ГХДС-ийн Хэл шинжлэл харилцааны чиглэлээр 1997-1998 онд суралцаж төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: "Уорлд транс" ХХК-ийн дэд захирлаар 1999-2004 онд, “Улаан Бутан” ХХК-ийн Ерөнхий захирлаар 2004-2005 онд, УАБХЕГ ажилтан 1995-1999 онд, “Мишээл групп”-ийн Ерөнхий захирлаар 2005 оноос хойш
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын тэргүүлэгч гишүүн
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Ардын хувьсгалын 75, 80 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, НИТХ-ын Хүндэт үнэмлэх, Улаанбаатар хотын хүндэт тэмдэг, “Тусгаар тогтнол” одон, “Алтан гадас” одон

БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГЭЭС НЭР ДЭВШИГЧ

5. Ц.САНДАГ-ОЧИР
Ургийн овог: Дэлгэржавхлант
Овог нэр: Цэндийн Сандаг-Очир
Нас: 35
Хүйс: Эр
Төрсөн газар: Төв аймгийн Баяндэлгэр
сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Баяндэлгэр сумын арван жилийн дунд сургуулийг 1995 онд төгссөн. “Тэнгэр” дээд сургуулийг 2000 онд, Удирдлагын Академийг 2011 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ дөрөвдүгээр хорооны нийгмийн ажилтан 2001-2002 онд, Баяндэлгэр сумын ЗДТГ хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 2002-2004 онд, Баяндэлгэр сумын МАХН-ын дэд дарга 2008 оноос
Сонгуульт ажил: Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

НАЛАЙХ ДҮҮРГЭЭС НЭР ДЭВШИГЧ

6. С.АМАРСАЙХАН
Ургийн овог: Дөрвөд Далай хан
Овог нэр: Сайнбуянгийн Амарсайхан
Нас: 39
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хот
Налайх дүүрэг
Яс үндэс: Дөрвөд
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Налайх дүүргийн найман жилийн дунд сургуулийг 1989 онд, ТМС-ийн мэргэжлийн дипломыг 1991 онд, Los Angeles city college 1998 онд,  АНУ-ын SW их сургуульд 2000 онд магистр зэрэг хамгаалсан
Эрхэлж байсан албан тушаал: American Trade Development inc менежер 2000-2001 онд, Бээжин Монгол Улсын консулын ажилтан 2001-2004 онд, “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирлаар 2004-2007 онд, “Оюуны Ундраа” группийн Ерөнхийлөгч 2007 оноос хойш
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн
Намын харьяалал: МАН

БАЯНЗҮРХ  ДҮҮРГЭЭС НЭР ДЭВШИГЧИД

7. Г.ГАНБАЯР
Ургийн овог: Хавт Хасар
Овог нэр: Ганболдын Ганбаяр
Нас: 33
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар
хот Баянзүрх дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг 1996 онд төгссөн. ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс төгссөн. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Санхүү эдийн засгийн дээд сургуульд магистр зэрэг хамгаалсан.
Эрхэлж байсан албан тушаал: FМ 107.5 радиод ерөнхий менежер 1998-2003 онд , МҮТВ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор 1999-2000 онд , Замын цагдаагийн ОНХА мэдээллийн албанд 2001-2002 онд , УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн алба 2001-2002 онд , ТВ-5 телевизийн ерөнхий менежер 2003-2007  онд , “BSP” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2007-2010 онд , нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2010 онд
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн. НИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: “Алтан гадас” одон, Ардын намын 90 жилийн ойн медаль, НИТХ-ын өргөмжлөл

8. Т.НАСАНХҮҮ
Ургийн овог: Холбоос
Овог нэр: Төмөрдөшийн Насанхүү
Нас: 42
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хотын
Хан-Уул дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийг 1986 онд төгссөн. Хөнгөн хүнсний техникумыг 1989  онд , АНУ-ын Калифорнийн олон улсын институтыг 1995 онд удирдлагын менежерээр тус тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: “Монфрэш”-ийн ерөнхийлөгчөөр 1998-2012 оны тавдугаар сарын 21 хүртэл
Сонгуульт ажил: НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч
Намын харьяалал: МАН

9. М.ГАНБААТАР
Ургийн овог: Янжмаа
Овог нэр: Мягмаржавын Ганбаатар
Нас: 37
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хотын
Баянзүрх дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 6
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг 1992 онд төгссөн. Монгол бизнес дээд сургуулийг 1996 онд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2012 онд төгссөн.
Эрхэлж  байсан  албан  тушаал:  Нийслэлийн  Захиргааны  ажлын  албаны Үйлдвэрлэл  үйлчилгээний  хэлтсийн  дэд  түшмэл,  даргаар  2005-2007  онд, нийслэлийн  Өмчийн  газрын  даргаар  2007-2008  онд  ажиллаж  байсан.  Гэр хорооллыг  орон  сууцжуулах  төслийн  захирлаар  2009-2012  оныг  хүртэл ажиллаж байна.
Сонгуульт ажил: НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Алтан гадас одон

10. Н.АЛТАНСҮХ
Ургийн овог: Жинст
Овог нэр: Нямгаржавын Алтансүх
Нас: 46
Хүйс: Эр
Төрсөн газар: Завхан аймгийн
Нөмрөг сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 6
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн арван жилийн 72 дугаар дунд сургуулийг 1984 онд төгссөн. ЦНДС-ийг УТА мэргэжлээр 1988 онд, Удирдлагын Академийг төрийн удирдлагын менежер чиглэлээр 2007 онд төгссөн
Эрхэлж байсан албан тушаал: АА дугаар анги УТ орлогч 1988-1989 онд, АУИС-ийн зааварлагч хэлтсийн даргаар 1989-1998 онд, Баянзүрх дүүргийн МАН-ын дэд даргаар 2002-2005 онд, Нийслэлийн намын хорооны хэлтсийн дарга 2005-2008 онд, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор 2008-2009 онд, Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөхөөр 2009 оноос хойш ажиллаж байна.
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: МАН-ын тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль

11. Х.ЧИНБАТ
Ургийн овог: Тайж
Овог нэр: Хишигтийн Чинбат
Нас: 34
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: CIHT studies, Varanasi, In -dia бүрэн дунд боловсрол 1997 онд эзэмшсэн. “Боул стэйт” АНУ-ын их сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр 2004 онд төгссөн. МУИС-ийн НШУС-ийг Улс төр судлаач чиглэлээр 2012 Магистрант төгссөн
Эрхэлж байсан албан тушаал: “Ар Монгол” травел Ерөнхий менежер 1998-2001 онд, БЗД-ийн МАН-ын хорооны дэд даргаар  2010-2012 онд
Сонгуульт ажил: МАН-ын хорооны гишүүн, дүүргийн Намын хорооны тэргүүлэгч гишүүн,  дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Нийслэлийн 370 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Тусгаар тогтнолын одон

12. Б.ТӨМӨРЧУЛУУН
Ургийн овог: Байлгас
Овог нэр: Батмөнхийн Төмөрчулуун
Нас: 54
Хүйс: Эр
Төрсөн газар: Увс аймгийн
Өмнөговь сум
Яс үндэс: Дөрвөд
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Увс аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг 1976 онд төгссөн. МУИС-ийн БУФ-ыг химийн ангийг химич мэргэжлээр 1981 онд төгссөн. ХБНТУ, Швейцарь улсад 1985 онд мэргэжил дээшлүүлсэн. ШУТИС-ийн ХТС-ийг техникийн ухааны чиглэлээр төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: УШУН-ийн ЭШТТ-ийн эрдэм шинжилгээний ажилтнаар 1981-1987 онд, Дархан хотын НЭҮ-ийн ерөнхий технологичоор 1987-1991 онд,”Сэргэн мандалт” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар 1991-2003 онд тус, тус ажилласан.
Сонгуульт ажил: НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн МАН-ын тэргүүлэгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алтан медаль, Монгол Улсын шилдэг бизнесмен, Ардын хувьсгалын 90 жилийн медаль, НИТХ-ын хүндэт тэмдэг

СҮХБААТАР ДҮҮРГЭЭС НЭР ДЭВШИГЧИД

13. Б.БАЯРМАГНАЙ
Ургийн овог: Хунтайж
Овог нэр: Батсүхийн Баярмагнай
Нас: 34
Хүйс: Эр
Төрсөн газар: Хөвсгөл аймгийн
Мөрөн сум
Яс үндэс:Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн арван жилийн 36 дугаар дунд сургуулийг 1995 онд төгссөн. МУИС-ийн ХЗДС-ийг эрх зүйч  мэргэжлээр 2003 онд, МУИС-ийн магистрт сурч байгаа
Эрхэлж байсан албан тушаал: “МАСОХ” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2001-2004 онд, Эх Орон ФМ-102.1 радиогийн Гүйцэтгэх захирлаар 2004 онд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор 2004-2011 онд, Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2011 оноос
Сонгуульт ажил: МАН-ын Сүхбаатар дүүргийн хороон дарга, НИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Хөдөлмөрийн хүндэт медаль

14. Г.ТӨМӨРБААТАР
Ургийн овог: Саминд
Овог нэр: Готовын Төмөрбаатар
Нас: 48
Хүйс: Эр
Төрсөн газар: Завхан аймгийн
Их-Уул сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Малчин
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Завхан аймгийн Их-Уул сумын дунд сургуулийг 1980 онд, Тосонцэнгэл хотын 10 жилийн I сургуулийг 1982 онд төгссөн. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1993 онд, Удирдлагын академийг удирдахуйн ухааны чиглэлээр 2003 онд тус тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: АА-ын дугаар ангид салаа ротын ХЗЭ-ийн хороон даргаар 1985-1989, “Ширэвгэр” ХХК-ийн захирлаар 1990-2001, Сүхбаатар дүүргийн МАХН-ын хорооны даргаар 2006-2009, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын  даргаар 2009-2011 онд ажилласан. “Автобус-1” ОНӨҮГ-ын захирлаар 2011 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Сонгуульт ажил: Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН Гавьяа шагнал: 80, 90 жилийн ойн медаль, Эдийн засгийн тэргүүний ажилтан

15. С.ДАВААДАШ
Ургийн овог: Даш
Овог нэр: Самбуугийн Даваадаш
Нас: 39
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 3
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн арван жилийн 23 дугаар дунд сургуулийг 1991 онд төгссөн. МУИС-ийн ОУХДС 1994 онд, Москва хотын ОУХДС-ийг ОУ-ын харилцааны чиглэлээр 1999 онд, Оксфордын их сургуулийг ОУ-ын харилцааны чиглэлээр 2003 онд, ТАФТ их сургуулийг Улс төр чиглэлээр 2011 оноос суралцаж байгаа.
Эрхэлж байсан албан тушаал: Гадаад харилцааны яамны мэргэжилтэн 1999 он, Гадаад харилцааны яамны АТТAUIE гуравдугаар нарийн бичгийн даргаар 2000-2003 онд, Вашингтонд элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргаар 2006-2007 онд, МАН-ын даргын зөвлөх 2010-2011 онд, ЗГХЭГ Ерөнхий сайдын зөвлөхөөр 2010-2011 онд ажилласан.
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн,
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: “Дипломат албан-100” медаль

16. А.АМАРСАЙХАН
Ургийн овог: Сайхан
Овог нэр: Агваангонгорын
Амарсайхан
Нас: 45
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 14 дунд сургуулийг төгссөн. Москва хотын Хүнсний технологийн дээд сургуулийг 1992 онд, ТИС-ийн Механик инженерийн сургуулийг механик инженерээр 1994 онд тус тус төгссөн. Удирдлагын академийг удирдлагын ухааны эрх зүйчээр 2002 онд, ХААИС-ийг газар зохион байгуулагчаар 2002 онд, Удирдлагын академийн удирдахуун ухааны чиглэлээр тус тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: ТЭЦ-3-ын турбины машинч, Хүнсний үйлдвэр компанийн мэргэжилтнээр 1994-1995 онд, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын зохион байгуулагчаар1995-1998 онд, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын газар зохион байгуулагчаар 1998-2001 онд, Сүхбаатар дүүргийн Газрын албаны байцаагчаар 2001-2002 онд, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Засаг даргаар 2005-2009  онд, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн Тамгын даргын даргаар 2010-2011 онд, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргаар 2011 онд тус тус ажилласан.
Сонгуульт ажил: НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч, МАН-ын хорооны гишүүн
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Хөдөлмөрийн хүндэт медаль

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС НЭР ДЭВШИГЧИД

17. Д.ГАНБОЛД
Ургийн овог: Хорчин
Овог нэр: Даваагийн Ганболд
Нас: 48
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хотын
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 2
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 72 дугаар дунд сургуулийг 1982 онд төгссөн. ЗХУ-ын Тюмень хотын Улсын их сургуулийг 1987 онд нягтлан бодогч, эдийн засагч, шинжээч мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын академийг 1997 онд төрийн удирдлагын арга зүйч менежер мэргэжлээр төгссөн. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг 1998 онд эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн.  
Эрхэлж байсан албан тушаал: Налайх дүүргийн АДХГЗ-ны Санхүүгийн хэлтсийн зааварлагч нябогоор 1987-1988 онд, Сүхбаатарын районы Санхүүгийн хэлтсийн Ерөнхий нябогоор 1989-1990 онд, Хотын санхүүгийн хэлтсийн Санхүүгийн болон татварын байцаагчаар 1990-1992 онд, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн даргаар 1992-2000 онд, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар 2000-2008 онд тус, тус ажилласан. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар 2008 оноос эхлэн ажиллаж байна.
Сонгуульт ажил: НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга.
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал:  “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Санхүү, банкны тэргүүний ажилтан

18. Г.БАЯРСАЙХАН
Ургийн овог: Жамаа
Овог нэр: Гэндэндамбын
Баярсайхан
Нас: 49
Хүйс: Эр
Төрсөн газар: Булган аймгийн
Тэшиг сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Малчин
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Булган аймгийн найман жилийн дунд сургууль 1972-1980 он, Булган аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг 1982 онд төгссөн. Улаанбаатар хот Политехникийн дээд сургуулийг 1988 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: 1988-1989 онд ТЭХ системийн Горим тооцооны инженер, 1989-2001 УБДШС газар Горим тооцооны инженер, “УБДС” ТӨХ компанид ахлах инженер салбарын дарга, 2012 “УБДС” ТӨХ компанид хэлтсийн дарга
Сонгуульт ажил: МАН-ын гишүүн
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: 1995, 2000, 2005 оны байгууллагын хүндэт самбарын эзэн, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг, Улаанбаатар хотын хөдөлмөрийн аварга, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хүндэт тэмдэг

19. Д.БАТ-ЭРДЭНЭ
Ургийн овог: Илжигин
Овог нэр: Данжин Бат-Эрдэнэ
Нас: 48
Хүйс: Эр
Төрсөн газар: Увс аймгийн
Цагаанхайрхан сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Малчин
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Увс аймгийн арван жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1973 онд төгссөн. Батлан хамгаалахын их сургуулийг 2011 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: “Эрдэнэ суварга” ХХК-ийн Ерөнхий захирал 1990-2005 онд, “Улаанбаатар зам засвар, арчлалт” компани НӨҮГ-ын Захирал 2005-2006 онд
Сонгуульт ажил: МАН-ын бага хурлын гишүүн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч, намын хорооны гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны 109 дүгээр үүрийн дарга
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: “Алтан гадас” одон, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн тэргүүний ажилтан

20. С.НЯМДАВАА
Ургийн овог: Боржигон
Овог нэр: Самдангийн Нямдаваа
Нас: 36
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хотын
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 3
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 76 дугаар дунд сургуулийг 1996 онд төгссөн. Европ хэлний дээд сургуулийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн. ШУТИС-ийг инженер мэргэжлээр төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: “СН трейд” ХХК-ийн Ерөнхий захирал 1997-2011, “Эко констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал 2000 оноос
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Автомашины засварын улсын аваргын Мөнгөн медаль, МАСЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, Архангай аймгийн арван алдартны нэгээр шалгарч, өргөмжлөл хүртсэн.

БАЯНГОЛ ДҮҮРГЭЭС НЭР ДЭВШИГЧИД

21. Л.ХАЛТАР
Ургийн овог: Олхонууд
Овог нэр: Лувсангийн Халтар
Нас: 47
Хүйс: Эр
Төрсөн газар: Ховд аймгийн
Дарви сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Малчин
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1983 онд төгссөн. ОХУ-ын С. Петербургийн Төмөр замын их сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр 1990 онд, ОХУ-ын Эрхүү хотын Төмөр замын их сургуулийг аспирантурт 1995-1999 онд докторын зэрэг хамгаалсан. Удирдлагын хөгжлийн институтыг  удирдлагын менежерээр 1993 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: УБТЗ-ын Удирдах газарт хашаа цэвэрлэгчээр 1980-1983 онд,  УБТЗ-ын Худалдаа баазад ачигчаар 1983-1985 онд, УБТЗ-ын Коллежид инженерийн багшаар 1990-1992 онд, УБТЗ-ын АБТЭМА-ын орлогч даргаар 1992-1993 онд, УБТЗ-ын ОУТЗТ-ын захирлаар 1993-2006 оноос одоог хүртэл ажиллаж байна. ЗТАЖЯ-ны сайдын зөвлөхөөр 2007-2008 онд ажилласан. ЗТБХБЯ-ны сайдын зөвлөхөөр 2012 оноос ажиллаж байна.
Сонгуульт ажил:
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Засгийн газрын хүндэт өргөмжлөл, ОХУ-ын Найрамдал одон, Олон улсын бөхийн холбооны Загалмай одон, Салбарын тэргүүний ажилтан

22. П.ЦОГТБААТАР
Ургийн овог: Чонос
Овог нэр: Пүрэвдоржийн
Цогтбаатар
Нас: 52
Хүйс: Эр
Төрсөн газар: Өвөрхангай
аймгийн Арвайхээр
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: 10 жилийн дунд сургуулийг 1976 онд төгссөн. Худалдааны техникумыг бэлтгэл судлалын мэргэжлээр 1976-1979 онд, Цэргийн ерөнхий дээд сургуулийг түүхч философич мэргэжлээр 1989-1991 онд, Удирдлагын Академийн төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр 1998-2000 онд, Удирдлагын Академийн төрийн удирдлагын магистр зэрэг 2001-2002, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд 2009 оноос хойш суралцаж байгаа.
Эрхэлж байсан албан тушаал: Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд чанар шалгагчаар 1979-1980 онд, Иргэний хамгаалалтын 122 дугаар ангид Химийн тагнуулын дарга, салбарын захирагч, Химийн албаны даргаар 2000-2004 онд, Баянгол дүүргийн Засаг даргаар 2008-2009 онд, нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр 2009 оноос
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: “Алтан гадас” одон, “Шилдэг менежер”, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны “Тэргүүний ажилтан”, Үйлдвэр худалдааны яамны Худалдаа үйлвэрийн “Тэргүүний ажилтан”, Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”, МАХН “Хүндэт тэмдэг, Биеийн тамир спортын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Эх орны төлөө” медаль, Ардын хувьсгалын 80, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн Тэргүүний суртал нэвтрүүлэгч, МХЗ-ны "Хөдөлмөрийн алдар медаль", Улсын Иргэний хамгааллын газрын "Хүндэт тэмдэг", Монголын Цагдаагийн байгууллагын Цагдаагийн гавьяа тэмдэг, МЗХ-ны залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэмдэг, МҮОХ-ны “Алтан од”, БТСУХ-ны дээд шагнал Спортын алдар, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны Хүндэт тэмдэг, Түмний түшиг өргөмжлөлөөр, БНГУ-ын Schonfeld хотын “Хүндэт тэмдэг”, “Мөнгөн од” медалиар тус тус шагнагдсан.

23. Ж.ГАНБААТАР
Ургийн овог: Тугтан
Овог нэр: Ж.Ганбаатар
Нас: 39
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хот
Налайх дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн Налайх дүүргийн 10 жилийн дунд сургуулийг 1992 онд төгссөн. ХУДС-ийг эдийн засагч мэргэжлээр 1995, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг хуульч мэргэжлээр 2000 онд тус тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: “Сээнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Оргил худалдааны төвийн ерөнхий захирлаар 1996 оноос ажиллаж байна.
Сонгуульт ажил: НИТХ-ын тэргүүлэгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: НИТХ-ын Хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 90 жилийн медаль, “Алтан гадас” одон

24. А.БАЯНМӨНХ
Ургийн овог: Эмчийнхэн
Овог нэр: Аюурзанын Баянмөнх
Нас: 46
Хүйс: Эр
Төрсөн газар: Ховд
аймгийн Жаргалант сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 5
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Ховд аймгийн хоёрдугаар дунд сургуулийг 1984 онд төгссөн. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжлээр  2004 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: 1994 онд “Таван заан” ХХК-ийн Ерөнхий захирал, 2004 онд “Баянгол тохижилт” компанийн ТУЗ-ийн дарга, 2009 онд “Женерал элементс” ХХК-ийн Ерөнхий захирал
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн. НИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, бусад ойн медалиуд, НИТХ-ын “Хүндэт

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭС НЭР ДЭВШИГЧИД

25. Д.АВИРМЭД
Ургийн овог: Боржигоны Хулгар
Овог нэр: Дангаагийн Авирмэд
Нас: 37
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хотын
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Удирдлагын академийг
2009, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2000 онд тус, тус төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: Улаанбаатар эрдэм оюу дээд сургуульд санхүүгийн нягтлан бодогч бүртгэлийн багшаар 2000-2001, “Ньютел кард” ХХК-ийн нягтлан бодогчоор 2001-2002, АНУ-ын  Азийн сангийн санхүүгийн шененлерээр 2002-2003, АНУ-ын Мерси Норпсын ахлах нябо, дотоод аудитороор 2003-2008, “Сэндвич Монголиа” ХХК-ийн санхүүгийн менежерээр 2007-2008 онд тус, тус ажилласан. Мянганы сорилтын сангийн санхүү хариуцсан захирлаар 2008 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Сонгуульт ажил: МАН-ын 144 дүгээр үүрийн дарга
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Санхүү эдийн засгийн тэргүүний ажилтан, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан” медаль

26. Р.ДАГВА
Ургийн овог: Морьтон
Овог нэр: Рэнцэндагвагийн Дагва
Нас: 46
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 17 дугаар дунд сургуулийг 1984 онд төгссөн. МУИС-ийн ХЗС-ийг Эрх зүйч мэргэжлээр 2002 онд төгссөн. ИЗОУИС 2012 онд магистр, ИЗОУИС докторант 2012 оноос
Эрхэлж байсан албан тушаал: 1987-1991онд УКЕГ техникч, “Эрч” ХХК-ийн Ерөнхий захирал, 2006-2007онд МҮОНРТ Хүний нөөцийн албаны дарга, 2007-2009 НЗДТГ-т ОНХА-ны дарга, 2009-2010 онд “BSB” Ерөнхий захирал, 2010 оноос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн ИТХ-ын гишүүн
Намын харьяалал: МАН

27. Д.БАЯРСАЙХАН
Ургийн овог: Баяуд
Овог нэр:  Дагвын Баярсайхан
Нас: 52
Хүйс: Эм
Төрсөн газар: Увс аймгийн
Хяргас сум
Яс үндэс: Баяд
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 2
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1976 онд төгссөн. Дархан хотын Политехникумыг технологич мэргэжлээр 1979 онд төгссөн. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 1987 онд төгссөн. Удирдлагын академийг 2001 онд төрийн удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Удирдлагын академийг 2002 онд төрийн удирдахуйн ухааны магистр.
Эрхэлж байсан албан тушаал: 1979 оноос 1982 он Мах консервийн комбинатад нормчин, 1985 оноос 1989 он Цэргийн худалдааны трестэд мэргэжилтэн, орлогч дарга, 1989-1991 он Худалдааны 4-р конторт бригадын дарга, дэлгүүрийн дарга, 1991 оноос Их баян нуур ХХК-ийн захирал, 2000 оноос СХД-ийн Засаг даргын орлогч 2004 оноос ИТХ-ын дарга, 2008 оноос нийслэлийн ЖДҮ-ийн төвийн дарга
Сонгуульт ажил: МАН-ын бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, СХД-ийн МАН-ын хорооны дарга, СХД-ийн НАМЭХ-ны дарга, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчөөр 2004-2008 он, 2008-2012 он
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас”

28. Б.БЯМБАДОРЖ
Ургийн овог: Ард-Аюуш
Овог нэр: Батсүрэнгийн Бямбадорж
Нас: 41
Хүйс: Эр
Төрсөн газар: Ховд аймгийн Мөст сум
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Ажилчин
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн арван жилийн 46 дугаар дунд сургуулийг 1987 онд төгссөн. Хөнгөн хүнсний техникумын хөнгөн хүнсний механикчаар, Эрхүү хотын Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр 2006 онд төгссөн
Эрхэлж байсан албан тушаал: АА 065 дугаар ангид цэргийн албыг 1990-1991 онд хаасан. ОХУ-ын Чита мужид Монгол барилгачдын ахлагч бригадын даргаар 1991-1993 он, “Моки трейд” ХХК-ийн ерөнхий менежер 1994-1998 он, нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар 2010 оноос
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: “Алтан гадас” одон

29. Ч.САЙХАНБАЯР
Ургийн овог: Сан
Овог нэр: Чулууны Сайханбаяр
Нас: 45
Хүйс: Эр
Төрсөн газар: Улаанбаатар хот
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийг 1984 онд төгссөн. ОХУ-ын МАДИ Автын инженер мэргэжлээр 1994 онд, ОХУ-ын Дорнод Сибирийн их сургуулийг Эдийн засагчаар 2012 онд, Австри улсын Вена хотод Эдийн засгийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курс 2006 онд, Төрийн удирдлагын академийг Төрийн удирдлагын чиглэлээр магистр 2012 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар 2006-2008 онд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар 2008-2010 онд, Улаанбаатар бизнес хөгжлийн НӨҮГ-ын захирал 2011-2012 онд
Сонгуульт ажил: МАН-ын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: Шилдэг залуу алтан медаль, Нийгмийн тэргүүний ажилтан

30. Р.ХАДБААТАР
Ургийн овог: Шарнууд
Овог нэр: Раднаагийн Хадбаатар
Нас: 41
Хүйс: Эр
Төрсөн газар: Хөвсгөл аймгийн
Мөрөн сум
Яс үндэс: Дархад
Нийгмийн гарал: Сэхээтэн
Ам бүл: 4
Боловсрол: Дээд
Боловсрол эзэмшсэн байдал: Арван жилийн дунд сургуулийг 1989 онд төгссөн. Гадаад хэлний дээд сургуулийг Орос, Англи хэлний багш орчуулагч мэргэжлээр 1993 онд, “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2003 онд, АНУ-ын сэтгүүл зүйн курс 2000 онд төгссөн.
Эрхэлж байсан албан тушаал: “Онон” дээд сургуульд багш 1993-1994 онд, Хүмүүс сонины эрхлэгчээр 1997-2001 онд, “Улаанбаатар хэвлэл” захирлаар 2001-2009 онд, “Улаанбаатар сан” ХХК 2010-2012 онд
Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
Намын харьяалал: МАН
Гавьяа шагнал: “Алтан гадас” одон, Хэвлэлийн эрх чөлөөний одон
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ