“Шинэ үе” продакшиныханд эмгэнэл илэрхийлье
2015 оны 1 сарын 23
“Шинэ үе” продакшиныханд эмгэнэл илэрхийлье
"Шинэ үе" продакшины жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байгаа юм. Харин энэ үед  хамтлагийн гишүүд осолд орсон гэсэн харамсалтай мэдээлэл ирлээ. Тодруулбал, Шилийн гол аймагт тоглолтоор явж байхад осол болсон байна. Осол болох үед "Шинэ үе" ппродакшинынхантай өвөрмонгол жүжигчид хамт байсан бөгөөд дараагийн тоглолт руугаа яарч байхдаа ийнхүү осолдсон гэнэ. Тус продакшины болон өвөрмонгол жүжигчдийн биеийн байдал хүнд байгаа аж. Харин хамтлагийн жүжигчин  Т.Билгүүн амиа алдсан байна. Энэ тухай жүжигчин Т.Билгүүний дүү өөрийн цахим хуудаснаа  бичиж үлдээсэн бөгөөд  Хөх хотод сурдаг оюутнууд энэхүү мэдээллийг үнэн болохыг баталж байгаа юм. "Шинэ үе" продакшиныханд болон жүжигчин Т.Билгүүний ар гэрийнхэнд уншигчдынхаа өмнөөс эмгэнэл илэрхийлье.


П.ТУУЛ

 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ