Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат залуучуудтай уулзана
2015 оны 1 сарын 29
 Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат залуучуудтай уулзана
“Номтой Нөхөрлөе” клуб 2015 оны анхны уулзалтандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайг урьжээ. Уулзалт энэ амралтын өдөр буюу 31-нд  ШУТИС-ийн номын сангийн хурлын зааланд 12:00 цагаас болох юм байна.  

Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн юм. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга. 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга. 1990 оны едүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны хоёрдугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны наймдугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байна. П.Очирбат 2005 оны есдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.




Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ