Өлзийт найман тэмдэг буюу Найман тахилын бэлгэдэл
2015 оны 2 сарын 3
Өлзийт найман тэмдэг буюу Найман тахилын бэлгэдэл
Энх амгалангий цагаан шүхэр:
Хамаг амьтан амгаланг хүсэх ялгал үгүйн, харилцан туслалцах ариун үйлсийн мяндсан самбайг намируулж, хатуу аюулын халуунаас хамгаалах сэрүүн сүүдрийг буулгагч, халамжит энх тайвны цагаан шүхэр нь анх дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн алтан загас:

Аливаа угсаа шүтлэгийн олон орны их мөрнүүд, амар жаргалантайгаар хамтран орших зорилгын далайд нийлэлдсэн аюул зовлонгоос урьдчилан сэргийлэх хоёр нүдээ ширтсэн амарлингуй тайвны алтан загас нь хоёр дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн алтан бумба:

Хамаг дэлхийн амьтаны зол заяны эрдэнэсээр бүтсэн, хайр амь насыг уртасгах, мөнхийн рашаанаар дүүрсэн, хамаг жаргал хүссэн тэр бүхний хүслийг хангагч халуун найрамдлын алтан бумба нь гурав дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн цагаан лянхуа:
Үр бүтээл цог жавхлангийн сайхан өнөрийн хүчээр, үнэнч шударга хүмүүсийн зөвийг биедээ цуглуулж, үйлс жаргалын балын баяр хуримаар цэнгүүлэн тэтгэгч өнөд энх амгалангийн лянхуа цэцэг нь дөрөв дэх өлзийт тэмдэг.

Энх амгалангийн цагаан лавай:

Элэгсэг найрамдал холбооны эрчимт амьсгалын үлээх чадлаар, энэ ертөнцийн хүмүүст яруу алдарын дууныг дуурсгаж, элдэв эргүү мунхагийн зузаан нойрноос сэргээн босгогч, энх тайвны цагаан лавай нь тав дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн өлзийт утас:
Газар бүрийн амьтны мөрөөдлийн алтан утсаар биелсэн, гарамгай соёлын харилцааны уран сүлжээгээр, гаслангуй төгс жаргалын олон нүд дурдсан гайхамшигт энх жаргалын өлзий утас нь зургаа дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн ялагч дуаз:
Үнэнийг шинжлэн олсон хурц оюуны эсэнд байгуулсан, үл зохилдох бүхнийг бүрэн ялагчийн тэмдгүүд тодорхой, үргэлжид жаргалын төлөөнөө шамдан зүтгэх сэтгэлийн ганжир төгс, үнэлж баршгүй энх амгалангийн дуаз нь долоо дахь өлзийт тэмдэг

Энх амгалангийн алтан хорол:
Анд нөхдийн журамт амарлингуй аргын шижир алтаар бүтсэн, аюулт дайсныг сүрээр дарагч мянган хигээс яралзсан, агуу олонд тивд түгээмэл орчихоор тэтгэгч, амгалан тайвны алтан хүрдэн нь найм дахь өлзийт тэмдэг.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ