Нэг удаагийн зориулалттай цаасан батерей
2015 оны 2 сарын 10
Нэг удаагийн зориулалттай цаасан батерей
Германы Эссен хотод бүтээгдэхүүн болон харилцаа холбооны дизайн шалгаруулах олон улсын үйл явдал болдог. Энэхүү үйл явдлаас Red Dot Design Award шагнал гардсан гайхалтай концепци бүтээлийг танилцуулъя. Tsung Chih-Hsien-ий бүтээл энэхүү бяцхан цаасан капсул нь ухаалаг гар утсыг цэнэглэдэг. Mini Power хэмээн нэрлэгдсэн уг төхөөрөмж нь 2, 4, 6 цагийн сонголттой бөгөөд нэг удаагийн хэрэглээний зориулалттай аж. Нэг удаагийн зориулалттай цаасан батерей 1 Mini Power батерей нь гадны нөлөөгөөр задардаг гэдгээрээ байгаль орчинд хор нөлөөгүй давуу талтай. Нэг удаагийн хэрэглээний батерейны санаа нь шинэ зүйл биш юм. Японд нэг удаагийн батерей ихээхэн хэмжээгээр зарагддаг. Гэвч тэр батерей нь дотроо лити агуулсан, хуванцар гадартай гэдгээрээ байгаль орчинд ээлтэй биш юм байна. Mini Power-ын хувьд ч мөн адил дотроо жижиг батерейтай ч Tsung үүнийг хэрэглэгч шинэ батерей авах үедээ хуучныгаа дэлгүүрт өгч, дахин ашигладаг байхаар бодож байгаа юм байна.


Эх сурвалж XopoM.com
Эх сурвалж http://www.info.mn
Нэг удаагийн зориулалттай цаасан батерей
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ