Валентинаар хайртдаа бэлэглэх гоёмсог бэлэгний санаа
2015 оны 2 сарын 13
 Валентинаар хайртдаа бэлэглэх гоёмсог бэлэгний санаа
Нэгхэн хоноод Гэгээн хайрын өдөр тохиох гэж байна. Тиймээс ихэнхи хосууд хайртдаа барих сэтгэлийн нандин бэлгээ аль хэдийн сонгочихсон өгөх өдрөө сэтгэл догдлон хүлээж байгаа байх.

Харин ажил алба ихтэй, зав зай муутай эсвэл сонголт муутайгаасаа болоод бэлгээ сонгож амжаагүй яваа, юу өгөхөө мэдэхгүй яваа тэр нэгэнд зориулан хосуудын баяраар хайртдаа өгөх гоёмсог бэлэгний санааг хүргэж байна. Хэрэв та хэрэгжүүлж чадвал хайртай хүнд чинь гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Мэдээж хайрын энэ баярын онцлог бол ШОКОЛАД. Мөн сэтгэл шингэсэн бас илэрхийлсэн БЭЛЭГ билээ. Магадгүй та хайртай бүсгүйдээ сүйн бөгж эсвэл хүзүүний гоёмсог зүүлт, харин бүсгүй та хайртай залуудаа зангианы мөнгөн хавчаар эсвэл брэндийн цаг бэлэглэхээр сонгосон бол энэхүү чихрийн цуглуулга дотор нь хийгээд өгч болно.

Танд:
-    дугуй хайрцагтай “Рафаэлло”
-   “Аленка” маягийн тусдаа савалгаатай шоколад 3 ширхэг
-    торгон тууз
-    хоёр талаараа наалддаг скоч
-    улаан цэцгэн тууз хэрэг болно.
За ингээд бэлгээ боож, чимэглэхэд бэлдээрэй.

Заавар:
-    Тусгайлсан бэлэг байгаа бол хайрцаганд хийж, чихрийн дунд нуугаад буцааж таглана.  
-    Хайрцагны хажуу бөөрөнд хоёр талаараа наалддаг туузаа тэгш хэмтэй наана.
-  “Аленка” шоколаднуудаа зурагт харуулснаар наалддаг туузан дээрээ босоо байрлалтайгаар байршуулна.
-    Гадуур нь торгон туузаараа ороож, цэцэглэнэ.
-  “Рафаэлло” чихрийн хайрцагны таган дээр цэцгэн туузаа бэхлэж өгнө.  Ингэхдээ мөн хоёр талаараа наалддаг туузаа ашиглана.