“Хариуцлага ба гэмт хэрэг” бүх нийтийн хэлэлцүүлэг хийжээ
2015 оны 2 сарын 17
“Хариуцлага ба гэмт хэрэг” бүх нийтийн хэлэлцүүлэг хийжээ
Баян-Өлгий аймгийн Прокурорын газар 2014 онд аймгийн хэмжээнд гарсан эрүүгийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалсны үндсэн дээр “Хариуцлага ба гэмт хэрэг” сэдвээр аймгийнхаа бүх сумын болон аймгийн төвийн нийт албан байгууллага, аж ахуйн нэгж, багийн иргэдэд мэдээлэл хийж бүх нийтийг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгээр өнгөрсөн онд голлон гарсан бусдын эрх чөлөө эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг түүний дотор бусдын биед гэмтэл учруулах хэрэг, боомилж амиа хорлох, хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцлийг хүмүүсийн хамтын амьдралын хэв шинж, зан заншил, хүн мөс  чанар, гэр бүлийн гишүүдийн болон айл хөршийн ахан дүүсийн хоорондын бие биенээ хүндлэх хайрлах, асран хамгаалах үүрэг  хариуцлагатай холбон тайлбарласан нь иргэдийн талархал дэмжлэг хүлээжээ.

Мөн ажил албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчид албандаа хайнга, хариуцлагагүй хандснаас болж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших үрэгдүүлэх, хулгайлах гэмт гарч байгааг олон бодит жишээ баримттай хэлэлцүүлсэн нь олонд сургамж боллоо гэж иргэд дүгнэж байна.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр прокурорын байгуулагын 2014 оны ажлыг давхар тайлагнаж иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр зарим төрлийн хэрэг буурч байна. Тухайлбал бусдыг шууд санаатай алах, дээрэмдэх, булаах, танхайрах, залилан мэхлэх гэмт хэрэг сүүлийн 2 жилд гараагүй, хулгайн гэмт хэрэг, хүчин, авто аваарын хэрэг, бусдын эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулах гэмт хэрэг 10-34 хувиар буурснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохих үр дүнд хүрсэн байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ