Гуравдугаар төрөх эмнэлэг ирэх сард нээлтээ хийнэ
2015 оны 2 сарын 24
Гуравдугаар төрөх эмнэлэг ирэх сард нээлтээ хийнэ
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж буй гуравдугаар төрөх эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэхүү төрөх эмнэлэг нь 2011 оноос баригдаж эхэлсэн бөгөөд одоогоор барилгын гүйцэтгэл дуусаад байгаа аж. Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр тус эмнэлэгт ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд цэвэрлэгээ дууссаны дараа буюу ирэх сарын 8-нд төрөх эмнэлгийн шинэ байрны нээлт болох аж. Шинэ төрөхийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгийн нэг болгохоор албаныхан ажиллаж байгаа юм байна.

Хуучин гуравдугаар төрөх эмнэлгийн суурин дээр сүндэрлэн боссон эмнэлгийн барилгын гүйцэтгэлийг “Цамхаг” констракшн хийжээ. Тус төрөх эмнэлэг нь 150 эх хүлээн авах хүчин чадалтайн зэрэгцээ ачаалал ихтэй үед 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна. Уг эмнэлгийн долоон давхар барилга нь зоорийн болон техникийн давхартайгаас гадна 200 гаруй авто машин зогсох талбай, явган хүний зам бүхий тохижилтыг хийсэн байна.

М.ӨЛЗИЙ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ